ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз барилдана

2017 оны 03 сарын 08

Гуравдугаар сарын 24-нд ОХУ-ын Владикавказ хотод дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн хооронд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулахаар болсоныг ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Арсен Фазаев мэдэгдлээ.

Хойд Осетийн тэргүүн Вячеслав Битаров энэхүү халз барилдааны санааг анх гаргаж хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн халз барилдааныг 1994, 1995 онд Владикавказ хотод зохион байгуулсан бөгөөд ийнхүү дахин сэргээхээр болсон нь чөлөөт бөхийн хорхойтнуудын таалалд бүрэн нийцэж байгаа юм. Энэхүү халз барилдааны ялагч нь 10 мянга, ялагдсан бөх нь 3000 ам.долларын шагнал хүртэнэ.

Дэлхийн шигшээ багт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга Италийн Франк Чамизо нарын шилдгүүд оролцохоор мэдэгдсэн бол хүнд жингийн босоо аварга Туркийн Таха Акгуль шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Харин Риогийн олимпийн аварга АНУ-ын Кайл Снайдер оролцохоос татгалзаж, Ираны Хассан Яздани бэртлийн улмаас ирж чадахааргүй болжээ. Дэлхийн шигшээгийн эсрэг барилдах ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулагчийн шийдвэрээр сонгох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bukhimdagch(116.1.68.64) 2017 оны 03 сарын 07

Ene medeeg bichigch yamar bokh bolokhyg ni bichsengui!! Khoorkhii dee mongol keel mini Sonoma baina daa! :(

0  |  0
Top