Гоо үзэсгэлэнгээрээ Н.Назарбаевыг ч сөхрүүлсэн Сабина Алтынбекова

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Азичууд сонин хүмүүс. Онигор нүдтэй, намхан нуруутайдаа ч тэгдэг юм уу, хамгийн сайхан бүсгүй шалгаруулах санал асуулга явуулахад дандаа европчуудыг сонгочихдог. “Шар тив”-ийн том гүрнүүдийн тэргүүлэх сонин сэтгүүл “Спортын хамгийн сайхан бүсгүй” санал асуулга явуулахад М.Шарапова, А.Иванович гээд дандаа европчууд тэргүүлдэг байлаа. Тиймдээ ч Индонезийн нэгэн сэтгүүл Казахстаны волейболч охин Сабина Алтынбековаг манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчнаар зарласныг сонсоход содон байв. Европчуудыг гоо үзэсгэлэнгийн дээд гэж үздэг байсан азичуудыг өөрчилж, шинэ шүтээн нь болсон түүний “Үнсгэлжингийн” мэт амьдрал одоо харин хөрсөн дээрээ бууж, эх орон нэгтнүүдийнх нь санааг зовоож байна. Аз, одоор дүүрэн эхлэл, азгүй, магадгүй буруу замаар орсон байж мэдэх одоо үе. Түүний амьдралын 2016 оноос өмнөх, хойших үеийг ингэж хувааж болмоор.

Одтой үе

Сабина Абаевна Алтыбекова Казахстаны Актобе хотын уугуул охин. Таван настайгаасаа бүжгийн спортоор хичээллэсэн тэрээр 14-тэйдөө волейбол “хөөх” болжээ. Өндөр (182 см) нуруу, авьяас чадварынхаа ачаар удалгүй үеийнхэн дундаа дөнгүүрт тооцогдох болсон Сабинагийн од 2014 онд бүрэн утгаараа гийсэн юм. Нурлан Садыковын дасгалжуулсан 19 хүртэлх насны шигшээ багийн гол тоглогч Азийн АШТ-ий өмнөхөн гэмтэл авч, дасгалжуулагч орны хүнийг нь яаралтай олох хэрэгтэй болоход түүний сонголт Сабина дээр тогтсон. 17 настай охин ингэж эцсийн мөчид 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, БНХАУ-ын Тайбей хотод болсон волейболын 19 хүртэлх насны охидын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон түүхтэй. Тэнд юу болсныг Сабинагийн шүтэн бишрэгчид сайн мэднэ. “Хуурай” статистик харвал Сабина Тайбед хангалттай сайн байгаагүй. Багийнхаа найман тоглолтын гуравт нь л оролцож, хоёр оноо авсан байдаг. Гэвч хэнээс ч нууж үл чадах гоо үзэсгэлэн нь үүргээ гүйцэтгэж, хэний ч үл таних казах охин тэмцээний хамгийн үзэсгэлэнтэй тамирчнаар нэрлэгдэж, алдарших эхлэлээ тавьсан шүү дээ.

Үүнээс хойш тэрээр лалын шашинтай хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, хамгийн үзэсгэлэнтэй тамирчин гэсэн албан бус алдрыг хүртэж, улсынхаа хамгийн алдартай тамирчдын нэг болсон юм. Хятад, Тайланд, Японоос санал ирэхэд Наран улсын хоёрдугаар лигийн “GSS1 Sunbeams” багийг  сонгожээ. Гэхдээ ухаалаг япончууд Сабинагийн тоглогчийн ур чадварыг ашиглах гэсэн хэрэг биш байж. Түүнийг Японд хөл тавьмагц зар сурталчилгааны Dentsu Incorporated фирм нүүр царайгаа болгон гэрээ байгуулсан. Dentsu Inc бол дэлхийн аварга боксчин Риота Мурата зэрэг алдартнуудтай хамтарч ажилладаг, Япондоо хүлээн зөвшөөрөгдсөн компани аж.

Үлгэр төгсөв үү

Сабинад Хятад, Тайландад очих боломж байсан ч тэрээр Японыг сонгосон нь тоглогчийн хувиар ур чадвараа ахиулах гэсэн амбийцаас үүдэлтэй байв. Гэтэл шинэ баг нь түүнийг тоглуулсангүй. Ур чадварын хувьд сайн биш, англи хэлээр ярьдаггүй зэрэг бэрхшээл тулгарчээ. Казахстаны “Үнсгэлжин”-гийн спортын амьдрал ингээд дуусах гэж үү гэсэн асуултад “тийм” гэсэн хариулт өгөхөд амархан болоод байна. Сайн найз, 18 настай Алена Попова нь “Караганда” багийн лидер бочихоод байхад илүү дээр нөхцөлд байсан хэрнээ Сабинагийн ур чадвар дээшилсэнгүй. Нууцлаг өвчин тусч, өвчнөө нутагтаа ирж эмчлүүлэх сураг гарсан ч ирсэнгүй. Гэрээсээ хол газар хэрхэн амьдарч байгааг нь ээж Нурила Амриевнагаас нь тодруулахад “Мэдэхгүй” гэж хариулсан байх жишээтэй. Мэдээж, Сабинагийн амьдрал цаашаа үргэлжилнэ. “Dentsu Inc”-тэй байгуулсан гэрээ нь энэ оны арваннэгдүгээр сар хүртэл хүчинтэй, өөрөө Индонези, Тайланд, Хятад зэрэг том зах зээлтэй улсуудад илүү алдаршсан учраас цаашид алзахгүй нь мэдээж. Спортын ертөнцөд ур чадвар, амжилтаараа бус, гоо үзэсгэлэнгээрээ нэр алдарших боломж бий. Гэхдээ тун ч удахгүй мартагдаж хаягддаг. Сабина ч спортоороо гавьтай амжилт гаргахгүй бол энэ жишгээр явж болох юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
klljkk(202.179.31.109) 2017 оны 03 сарын 11

sedewiinhee talaar yu ch bicheegui yamar hudalch garuud ve

0  |  0
монгол(107.167.108.170) 2017 оны 03 сарын 10

ГАРЧИГ НЬ МАШ БУРУУ,ОНОВЧГҮЙ,ЮУНЫ ТУХАЙ БИЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООГҮЙ

0  |  0
монгол(107.167.108.170) 2017 оны 03 сарын 10

ГАРЧИГ НЬ МАШ БУРУУ,ОНОВЧГҮЙ,ЮУНЫ ТУХАЙ БИЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООГҮЙ

0  |  0
Ganaa(107.77.165.3) 2017 оны 03 сарын 10

Soliotoi yum bichdeg, bichihbyum aa olj yadsan yadarsan setguulch ve.

0  |  0
Казакэмэгтэй (202.179.29.233) 2017 оны 03 сарын 10

Тайваны нийслэлийг Хятадын хот гэж солиорчээ. Ямар ч утгагүй бичлэг. Сабина Японд тоглоод рекламын нүүр царай болоод сайн л байгаа шүү дээ. Бараг л хог дээр гарсан юм шиг бичсэн нь хүний нэр төрд халдсан хуулиар бол гэмт хэргийн шинж чанартай бичлэг байна. Би казак хүний хувьд энэ бичлэгийг өөрийн хэлдээр орчуулж зарга үүсгэх бодолтой байна. Зиндаа гэдэг тэнэг сайт хаана байдгийг мэдэх хүн байна уу.

0  |  0
зочин(139.5.216.201) 2017 оны 03 сарын 10

Гарчигтаа тохирсон нэг ч өгүүлбэр алга.

0  |  0
Top