Шийдвэрийг эсэргүүцэн Хөвсгөл, Говь-Алтайд хурдан морьдын уралдаан эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 12

 Захиргааны хэргийн шүүх болон Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагыг үл хүндэтгэн хоёр ч хурдан сорины уралдаан өнөөдөр болж байна. "Дэлтэй цэнхэрийн хурд" Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, "Засагт ханы хурд" Говь-Алтай аймагт өнөөдөр болж байгаа аж. Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл болон Говь-Алтай аймагт зохион байгуулах дээрх хаврын морин уралдааныг хойшлуулах шаардлага гаргасан ч ийнхүү өнөөдөр хурдан морьдын уралдаан зохиогдлоо. 

Уг уралдаан нь их нас, азарга, соёолон, эрлийз дээд нас гэсэн дөрвөн ангилалаар зохиогдож байна. "Дэлтэй цэнхэрийн хурд" наадмыг зохион байгуулагчид уг уралдааныг Засгийн газрийн тогтоолын дагуу хийж байгаа уралдаан биш, жил болгон Хөвсгөл аймгаас уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарлажээ. Говь-Алтай аймгийн "Засагт ханы хурд" уралдааныг зохион байгуулагчид ч энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарласан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.203) 2017 оны 03 сарын 12

Хууль баталж гаргачихаад, өөрсдөө хууль зөрчдөг. Хууль хэрэгжилтэд анхаардаггүй УИХ-ын 76 гишүүний өөрсдийнх нь гай балагаас үүдэлтэй.УИХ-ын гишүүд бол хууль зөрчиж болно гэсэн заалт хаана ч байхгуй, бас жирийн иргэд л хууль зөрчиж болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй.Харин хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй, бүгд ямарч ялгаагүй хариуцлага хүлээх ёстой байдаг.Тиймээс энэ алдаануудыг засахын тулд дарга нар, хууль батлагчдад эхлээд хариуцлага тооц!Ард түмэн бол хуулийг зөрчихгүй бүх зүйл хэвийн болоод л явчихна. Аливаа асуудалд ард тзмний эсрэг цагдааг тухирдгаа больчих!!!

0  |  0
zochin(66.181.177.120) 2017 оны 03 сарын 12

Huulias deeguur aashildag humuust hariuclaga tooc!!!Huuli bieluulehgui gej baigaag tur huuli huchniihen yagaad uuhshuuleed baigaa yumbe! Zamiin hudulguund jijig geltgui durem juram yarij torgoj uilchildeg murtluu tom tolgoitnuud yaj ch avirlasan toodoggui bis yamar geechiin ulsad amidraad bainaa!!!Huuli hen buhend erh tegsh uilchleh yostoi sanuulj shaardaj b.a!

0  |  0
Top