Говь-Алтайд Тэргүүн хонгор түрүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 12

 Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өнөөдөр /2017.03.12/ боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны хурдан азарганууд 140 гаруй хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор түрүүллээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.

Азарга /140/

  1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор
  2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Батжаргалын хонгор
  3. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат П.Ганболдын хээр
  4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Н.Мөнхбадрахын хонгор
  5. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Ж.Мөнхбатын хүрэн халзан тус тус хурдалжээ.

Д.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.todmagnai.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top