Хөвсгөлийн уралдаанд Т.Ганболдын бор дахин түрүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 12

 Хөвсгөл аймагт болж буй хаврын хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангиллын морьд хэдхэн хоромын өмнө барианд орлоо. Тус уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ.
Эрлийз дээд нас-40 гаруй:
1.Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан/
2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдааны түрүү/
3. Дорнод аймгийн Матад сумын харьяат МЖ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймаар давхисан/
4.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан/
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Галбадрахын хээр/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.


А.Мягмарсүрэн

www.todmagnai.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top