Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр тус сумын төвөөс зүүн зүгт 27 км-т /өргөрөг 47.84 уртраг 91.06/ 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад "тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэв.
Мөн, Ховд аймгийн дуут суманд /өргөрөг 47.70 уртраг 91.13/ 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар нутгийн иргэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн аж. Одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )