Булган аймгийн Рашаант сум улиран одож буй гал бичин жилийн сумын хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулсан байна.
Тус сум дахь Сум дундын цагдаагийн тасаг “Тэргүүний байгууллага”-аар, замын зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар сумын “Төрийн байгууллагын тэргүүний ажилтан”-аар шалгарчээ.
Рашаант сумын Засаг даргын тамгын газар, иргэд цагдаагийн тасгийн алба хаагчдын хөдөлмөр, хүчин зүтгэлийг үнэлж тэргүүний байгууллага, ажилтнаар шалгаруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )