МҮОХ-ны ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

   Монголын үндэсний олимпийн хорооны чуулган “Шангрила” зочид буудалд эхэлж байна. Чуулган дөрвөн жилд нэг удаа хуралддаг бөгөөд  МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээс гадна ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийг сонгох юм.

 Чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцдог уламжлалтай. МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө одоогийн тэргүүн Д.Загдсүрэн, Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ,  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ч.Зоригтбаатар,  Биатлоны холбооны ерөнхийлөгч  Э.Мөнх-Очир, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар нэр дэвшээд байна.          

 Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top