ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Ховд аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцаж, салбарынхаа мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн салбар яамнаас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, “Мах, сүүний аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” зэрэг төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан” гэдгийг онцлон хэлж байлаа.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн маргааш Говь-Алтай аймагт ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )