Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

 Монголын Үндэсний Олимпийн Хорооны VII чуулган Шангрила зочид буудалд болж байна. Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдсөн юм.

Санал хураалтаар Д.Загдсүрэн 81 хүний санал авч Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр  улиран сонгогдлоо. Д.Загдсүрэн ерөнхийлөгч 16 жил МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан байна. Тэрээр МҮОХ-г 20 жил тасралтгүй удирдах болж байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top