Орхон: “Хүний хөгжил-төрийн алба” сэдэвт сургалт, семинар болж байна

2017 оны 03 сарын 25

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газраас хамтран Орхон аймгийн Төрийн захиргааны байгууллага болон Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хашиж буй төрийн албан хаагчдад зориулан “Хүний хөгжил-Төрийн алба” сэдэвт сургалт семинарыг 3 дугаар сарын 25-ны Бямба гарагт зохион байгуулж байна. 

Энэхүү сургалт семинарт аймаг, сумын удирдлагуудаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт П.Энхсайхан, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Удирдлагын академийн доктор /Ph.D/ Н.Цолмонтуяа, С.Жаргалсайхан нарын багш нар хүрэлцэн ирж “Төрийн албаны үйл ажиллагаанд анхаарах асуудлууд”, “Төрийн албан хаагчийн ёсзүй”, “Төрийн үйлчилгээний маткетинг”, “Харилцаа ба түүний нөлөө” гэх мэт төрийн албан хаагчдад хамааралтай сэдвүүдээр лекц уншсанаас гадна зарим нэг хууль, эрх зүйн талаар сургалт явууллаа. Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр” болон анхаарах асуудлуудын талаар яриа, таниулга хийсэн юм. 
Мөн Монгол улсын хэмжээнд нийслэлийн дүүрэг, Засгийн газрын яам, агентлаг, 21 аймгуудад  Төрийн албаны 47 салбар зөвлөл ажилладаг бөгөөд эдгээрээс Орхон аймаг 2016 оны ажлаараа тэргүүлж Төрийн албаны зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр шагнуулсныг Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд гардуулан өглөө.    
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top