Гено Петриашвили үеийнхэнтэйгээ хүч үзнэ

2017 оны 03 сарын 27

Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 02-нд Унгарын Самбатхей хотод болох 23 хүртэлх насны залуучуудын ЕАШТ-д оролцох Гүржийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодорлоо.

Гүржийн багийн мэдүүлэгт анхаарал татсан нэг бөх байсан нь “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл, ЕАШТ-ий алт, хүрэл медальт Гено Петриашвили байлаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 1-нд 23 нас хүрэх бөгөөд үеийнхэнтэйгээ барилдахаар шийджээ.

Уулынхны бүрэлдэхүүнд Түүнээс гадна 57 кг-д Рамаз Турманидзе, 61 кг-д Шота Партенадзе, 65 кг-д Иверико Жулакидзе, 70 кг-д Мирза Схулухиа, 74 кг-д Автандил Кенчадзе, 86 кг-д Иракли Мцитури, 97 кг-д Гиви Мачарашвили гэсэн дандаа өсвөр үе, залуучуудын ДАШТ болон ЕАШТ-ий медальтнууд багтсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top