Орхон аймгийн Засаг даргын Даваа гарагийн шуурхай зөвлөлгөөн болж өндөрлөлөө. Шуурхай зөвлөлгөөний үеэр Төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хувцаслалт, соёл, гадаад төрх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, тэдний ажлын байрны эмх цэгц зэргийг заагдсан дүрэм журмын дагуу баримталж ажиллахыг ЗДТГ-ын даргын зүгээс үүрэг болголоо.
Жаргалант суманд өнгөрөгч 7 хоногт 32 толгой мал зүй бусаар хорогдоод байгаа бөгөөд энэ жилийн байдлаар нийт 1298 толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд нийт төлийн 94,2 хувь нь бойжиж байгаа талаар Засаг дарга Б.Зоригтбаяр мэдээлэл хийлээ.
Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн удирдлагууд багуудаар явж уулзалт хийх үеэр иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс мөнгө хураадаг явдал түгээмэл байгаа талаар санал хүсэлт олон гарсан тул цаашид хүүхдүүдээс мөнгө хураасан багш нар болон цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлуудад хатуу арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv shijdver gargasan bn, surguuli bol bnga mongo neheestei, bas nom shahaastai