Орхон: Малын тоонд бус чанарт анхаарна

2017 оны 03 сарын 29

Энэ сарын 28-нд Жаргалант суманд “Малчид, тариаланчдын ланчдын зөвлөгөөн” боллоо. Орхон аймагт 811 малчин өрх, үхэр,ямаа, шувуу, гахай, зөгийн 23 фермерийн аж ахуй, газар тариалан, мал аж ахуй хосолсон 25 хоршоо, малчдын 12 бүлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөл уг зөвлөгөөнд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, шийдвэрийн талаар  санал бодлоо солилцлоо. Мөн ХХАХҮЯ-ны мэргэжилтэн Г.Сувдаа,  АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, Засаг дарга, ХХАХҮГ-ын дарга Ж.Бат-Өлзий нар оролцлоо. 

Зөвлөгөөний үеэр малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй чанарт анхаарах, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тарилангийн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
 
Мөн малын вакцинжуулалтыг бүсчилж хийх, хот суурин газарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуй, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж ХХАХҮЯ-ны мэргэжилтэн Г.Сувдаа хэллээ. 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top