Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн 23 хүртэлх насны залуучуудын ЕАШТ өчигдөр Унгарын Сомбатхей хотод эхэлсэн. Эхний хоёр өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болж, 57 кг-ын жинд Туркийн Сулейман Атли 57 кг-д, 61 кг-д ОХУ-ын Гажимурад Рашидов, 65 кг-д Азербайжаны Теймур Маммадов, 70 кг-д Гажимурад Омаров, 74 кг-д Гүржийн Автандил Кенчадзе, 86 кг-д Туркийн Мурат Эртюрк, 97 кг-д Гүржийн Гиви Мачарашвили, 125 кг-д Гено Петриашвили нар жин тус бүрдээ аваргаллаа.
“Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2016 оны Европын аварга Гено Петриашвили, өнгөрсөн жилийн Европын аварга Гажимурад Рашидов нар үеийнхэнээсээ хол илүү гэдгээ харуулж, жиндээ тасархай түрүүлсэн.
Хөнгөн жинд сүүлийн нэг жилийн хугацаанд “цахиур” хагалах болсон Туркийн Сулейман Атли "Ах нар"-ын гэгдээд буй хоёр дагестан залууг шинэ он гарсанаас хойш дараалан ялаад байна. Турк эр гуравдугаар сарын эхээр нутагтаа болсон Яшар Догугийн нэрэмжит ОУТ-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Заур Угуевыг, Сомбатхейд 2014 оны залуучуудын дэлхийн аварга Азамат Тускаевыг “гомдоосон”. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Оросууд Мажарын оронд чамгүй хүчирхэг бүрэлдэхүүнтэй очсон ч ердөө ганцхан алттай нутаг буцсан нь багахан дуулиан боллоо.
Тэмцээний дүн:
57 кг (13 бөх): 1. Сулейман Атли (Турк) 2. Азамат Тускаев (ОХУ) 3. Андрей Яценко (Украин), Иван Замфиров (Молдав)
61 кг (14): 1. Гажимурад Рашидов (ОХУ) 2. Седат Оздемир (Турк) 3. Али Рахимзаде (Азербайжан), Шота Партенадзе (Гүрж)
65 кг (17): 1. Теймур Маммадов (Азербайжан) 2. Хайдар Явуз (Турк) 3. Имам Аджиев (ОХУ), Иверико Жулакидзе (Гүрж)
70 кг (15): 1. Гажимурад Омаров (Азербайжан) 2. Заурбек Сидаков (ОХУ) 3. Василий Михайлов (Украин), Мирза Скулухия (Гүрж)
74 кг (17): 1. Автандил Кенчадзе (Гүрж) 2. Зелимхан Хажиев (Франц) 3. Исмаил Абдуллаев (Азербайжан), Генри Сепениус (Финлянд)
86 кг (15): 1. Мурат Эртюрк (Турк) 2. Бендегуз Тот (Унгар) 3. Арсен-Али Мусалалиев (ОХУ), Канан Алиев (Азербайжан)
97 кг (14): 1. Гиви Мачарашвили (Гүрж) 2. Георгий Гогаев (ОХУ) 3. Геннадий Кудинович (Герман), Мурази Мчедлидзе (Украин)
120 кг (11): 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Виталий Пиасняй (Беларусь) 3. Камил Косциолек (Польш), Казбек Хубулов (ОХУ)
Сэтгэгдэл ( 0 )