Улс төржсөн сагсан бөмбөгийн спорт уналтанд орох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 31

Монгол улсад сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж байгаа ч хоёрхон сая гаруй хүн амтай жижигхэн улсад сагсан бөмбөг гэх спорт нь гурав хуваагдаад удаж байгаа. Өмнө нь МАХН төр барьдаг байх үед Монголын сагсан бөмбөгийн холбоо нь хүчээ авч олон тэмцээн уралдаанууд зохион байгуулж эд хөгжлийн суурийг тавьсан гэх хүмүүс олон.

Харин Ардчилсан нам төр барьж эхэлснээр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хэмээн Ардчилсан намын шинэхэн дарга С.Эрдэнийн холбоо хүчээ авч бүхий л уралдаан тэмцээнүүдийг хүчээр далайлган зохион байгуулж эхэлсэн билээ. Гэхдээ тэд ч хоосонгүй хэмжээндээ энэ спортын хөгжлийн түвшинг дээшлүүлж чадсан. Харин энэ жилээс МАН олонхи болж төр барьж эхэлснээр Монголын сагсан бөмбөгийн холбоо эргээд хүчээ авч, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос спортын төв ордонг нь булааж “Үндэсний супер лиг”-ийг нь ч хоёр хуваагаад байгаа билээ. Аргагүй эрхэнд орох оронгүй болж эхэлсэн “Үндэсний супер лиг” Бас л хөгжлөө олох гэж хичээж байгаа Монголын хөлбөмбөгийн холбооны заалыг сагсан бөмбөгийн талбай болгож лигээ тэнд явуулах болсон.

Хамгийн гол нь жижигхэн улсын хөлөө олох гэж ядаж байгаа спортууд ч гэсэн улс төртэй хутгалдаж хэдэн хүмүүсийн бие биедээ өш санасан байдалтайгаар байрандаа л байгаад байна. Хөлбөмбөгийн зориулалттай зааланд сагсан бөмбөг тоглож болохыг хөлбөмбөгийн холбооны нэр бүхий хүмүүс хүлээн зөвшөөрсөн гэж байгаа ч хөлбөмбөгт өөрийн хөлс хүчээ урсгаж хувь нэмрээ оруулсан, оруулж яваа хүмүүс энэ тал дээр санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдээд байгаа юм.

Цөөхөн Монголчууд бид эвтэй байж нэгдэж чадвал аль ч орноос юугаараа ч дутахгүй зэрэгцээд явж чадах оюун ухаан, ур чадвартай хүмүүс гэдэг. Хөлбөмбөгийн ордондоо хөлбөмбөгөө л тоглож, бэлтгэл сургуулилтаа бидний хойч үе ирээдүй болох залуус хийж байвал сайн санагдах. Сагсан бөмбөгийн тоглолтууд явагдаж эхэлснээр тэдний бэлтгэл сургуулилтийн цаг багасаж энэ спортоор амжилт гаргахын төлөө зүтгэж яваа хүүхдүүдийн урмыг л хугална уу гэхээс өөр ашигтай зүйл байхгүй юм.

Сонгуультай адил дөрөв, дөрвөн жилээр дээрх толгой хоёр холбоо ээлжлээд энэ спортыг авч явбал хоосорч буй Монгол улс шиг хөгжих биш үгүйрэн алга болох вий энэ спорт.


Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zail(202.9.40.13) 2017 оны 03 сарын 31

Erdene odoo muruuruu ulsaa bodood sags aa zaluusaa hohiroolgui muruuruu namiin dargaa hiigeed yavaach

0  |  0
БАЗАР ВААНЬ(202.72.245.206) 2017 оны 03 сарын 31

МАНАЙ АРАВ ХОРЬХОН САГСЧИН БАС АРАВ ХОРИН ХОЛБООТОЙ ЮМ УУ?

0  |  0
Album(122.201.24.128) 2017 оны 03 сарын 31

угаасаа дэлхийд сураггүй монголын сагс ухарлаа гээд хаашаа очих уу? тамд уу хаха

0  |  0
Top