Тайландын нийслэл Бангкок хотноо Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 60 кг-ийн жинд тулалдсан Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангаж, улмаар алтан медалийн төлөө нутгийн боксчинтой нударга зөрүүлэхээр болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр Д.Отгондалай Тайландын боксчин Сомча Вонг сувонтой алтан медалийн төлөө тулалдаж, илт давуугаар ялалт байгуулжээ. Ийнхүү Олимпийн мөнгөн медальт Д.Отгондалай дэлхийн аваргын өмнөх чухал тэмцээнд аваргалж чадлаа.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг байна аа
Bayar xurgii delxiin avarga bolno oo oko iluu.