Цагдаагийн алба хаагчид унадаг дугуйн аялал хийлээ

2017 оны 04 сарын 10

Нийслэлийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарч “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Тус газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарах, ажлын стресс ядаргааг тайлах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Унадаг дугуйн аялал”-ыг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Үйл ажиллагааг Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нээн үг хэлж, алба хаагчдад спортын амжилт хүсэв.

“Унадаг дугуйн аялал”-д оролцогчид Зайсан толгойд байрлах Бурхантай хөшөөнөөс Хүрэл тогоотын хүртэл 30 км гаруй замд аялсан юм. Энэхүү аялалд 60 гаруй алба хаагч оролцов. Алба хаагчид улиралд нэг удаа унадаг дугуйгаар аялж байхаар тогтжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top