У.Рунигийн эхнэр, хүү хоёрыг хараад “Манчестер Юнайтед”-ийн фэнүүд тайвширчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

Английн шигшээ, Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Уэйн Руни багаасаа тун удахгүй явж магадгүй байгаа тухай шуум дэгдэх болсон. Тэгвэл түүний хүү Кай ээжтэйгээ хамт  “Манчестер Юнайтед” багийн тоглолтыг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн нь энэхүү асуултад хариулт өгсөн хэрэг болжээ. Түүнийг аавынхаа дугаар бүхий, багийнх нь өмсгөлийг өмссөн байхыг хараад “МанЮ”-ын балиашгууд тайвширсан гэнэ. Учир нь Кай хүү тэдэнд У.Рунигийн санаа бодлыг унших хэрэгсэл болдог юм гэнэ. Шрек хочит довтлогчийг өнгөрсөн жил “Багаасаа явна” хэмээн гөжүүдэлж байх үед Кай хүү янз бүрийн багийн хувцастай ирж, балиашгуудыг сандралд оруулдаг байснаас тэр гэнэ. Кайг өнгөрсөн хоёрдугаар сард “Эвертон” багийн хувцас өмсөн цэнгэлдэхэд “морилоход” л хэвлэлээр шуугиж байх жишээтэй. Тэгэхээр энэ удаа Кайг “МанЮ”-ын хувцастай байхыг хараад тайвшрах нь аргагүй ажээ.

 

 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.1) 2017 оны 04 сарын 11

Ямар хөөрхөн юм бэ. Амжилт хүсье.

0  |  0
Top