Тайландын Кхонкэн хотноо энэ сарын 2-10-нд болсон Тайландын Эзэн хааны цомын тэмцээнээс М.Анхцэцэг алтан медаль хүртжээ. Тэмцээнд зургаан орны хүндийг өргөгч оролцсоноос залуучуудын 63 кг-ын жинд14 настай манай залуу тамирчин ОҮХМ М.Анхцэцэг 20 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр хааны цомын эзэн болсон байна.
М.Анхцэцэг 2011 он гарсаар насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын хүүхдийн спортын IV их наадмын аварга цол хүртэж, улсын залуучуудын дээд амжилтыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )