Ховд аймгийн нутгаас олдсон, олон улсад “Адидас өмссөн муми” нэрээр алдаршсан түрэг эмэгтэйн шарилын талаар шинэ мэдээлэл, гэрэл зургууд “The Siberian Times” сонинд гарчээ.
Шинэ гэрэл зургууд дээр дэлхий нийтийг гайхашруулсан “Адидас”-ын загвартай гуталны илүү нарийн, томоор авсан гэрэл зураг багтсан байна. Шарилын сэргээн засварлалтыг хийж байгаа нэг судлаач гутлын талаар “Гутал нь улаан, хар өнгийн судалтай маш загварлагаас гадна оёдол сайтай. Ийм гутлыг би одоо ч худалдаж авахад бэлэн байна” гэж хэлсэн талаар мэдээлэлд дурдсан байв. Түрэг эмэгтэйн гоёл зөвхөн гоёмсог гутлаар ч тогтохгүй. Авсанд нь маш загварлаг цүнх байсан талаар сэргээн засвар хийж байгаа мэргэжилтнүүд өгүүлсэн байна.
Эмэгтэйг хувцас цүнхнээс нь гадна гоо сайхны хэрэгсэл, оёдлын багаж хэрэгсэл, морь, хонины толгойтой хамт оршуулсан байжээ.
Гоо сайхны хэрэгсэл дотроос толь, сам, жижиг хутга гарч ирсэн байна. Бүсгүйг тэдгээр хэрэгслээ хойд насандаа эдэлж хэрэглэнэ гэж үзэн хамт оршуулсан хэрэг юм байна. маш сайн хадгалагдсан учраас заримыг нь одоо ч хэрэглэж болохоор байжээ.
Олдворыг сэргээн засварлаж байгаа мэргэжилтнүүд түрэг бүсгүйн талаар бас нэг нууцыг олж мэдсэн нь түүний үхлийн тухай. Эмэгтэй нүүрний хэсэгтээ хүнд зүйлээр хүчтэй цохиулсны улмаас амиа алдсан байж болохыг тогтоосон байна.
Түүнээс гадна эмэгтэй өмнө нь таамаглаж байсан шиг МЭ VI зуунд биш, харин 10 дугаар зуунд амьдарч байсан байх магадлал өндөр болж ирсэн байна. Насыг радио идэвхит нүүрстөрөгчийн аргаар тогтоохоор шинжилж байгаа бөгөөд удахгүй хариу нь гарах гэнэ. Эмэгтэйн хувьд 30-40 настай, оёдолчин байсан гэж таамаглаж байгаа ажээ.
Эрдэмтэд “Адидас”-тай бүсгүйн шарилаас маш сайн хадгалагдсан нийт 51 эд хэрэглэл олсон нь маш их мэдээлэл өгөхүйц үнэ цэнэтэй болсон байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 18 )
Har fatiguing tsogt hoh tolbot mongolchuudiig hamgaalah
Ямар мал нь ийм тэнэг юм бичдэг байна аа.
Нүүрэхдээ цохиулсаан? Гэр бүлийн хүчирхийлэл биш бээз ккк
sain sudalbal chanel unertej magadgui shuu.
10р зуунд монголын нутагт түрэгүүд байгаагүй санагдахын.
Турегууд юу ч байсан оорсдодоо наах гэж заваардаг юм
Дуракуудаа туркуудаар олдвороо шинжлуулэхээ боль. Цаатануудын хэл след сэргээх тосол хэрэгжуулнэ гэж хуцаж байсан.Монгол хэлтэй, монгол дээлтээ хумууст Тува хэл зааж огох нь уу. Энэ бол трэмгийлэл шуу.Пантюркизм.
Адидастай зохиогчийн эрхийн талаар заргалдна аа 3000н жилийн омно оедолчин эмэгтэй сайн чанарын адидас прада хэрэглэж бсим бна 1 адидас авч омсохоос арайчдээ 3000н жилийн омнох хунээс дор бна гэж
TUREG BISH IRAN EMEGTEI TUREGUUD MONGOLCHUUDTAI ADIL HUVTSASTAI BAISAN IRANCHUUD BARUUNII MAYGIIN HUVTSAS OMSDOG BAISAN
Эмэгтэй хүний нүүр рүү цохиод яадаг хог вэ, эрүү үүсгэж шалга ккккк ха ха
iPhone 5 утас, иргэний үнэмлэх энэ тэр гарч ирснийг нь нууцалж байгаа. Яалт ч үгүй дээр үеийн шарил учир энд бий болж байгаа учир битүүлэг асуудлуудыг нь онцгойлон нууцалж байгаа. Энэ одворыг судлах ажилд оролцох сонирхолтой байгаагаа олон улс орны зүгээс хүсэлт тавьсан бөгөөд энэ талаар тусгай нууц зөвлөгөөн, уулзалтууд тасралтгүй явж байгаа.
аравдугаар зуун бол түрэгүүдийг хөөцөн үе шүү дээ нирун улсын эхэн үе
Tsunknii irmeg ni zagsan nuruu oydol bnashdee
HASGuudiin EMEEn bna