Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ дасгалжуулагчдын хариуцлагагүй байдлаас болж оролцох боломжгүй болсон гэх мэдээлэл тархаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудал үнэн эсэхийг МУГД Ц.Хосбаяраас тодрууллаа.
- Чөлөөтийнхөн Азийн АШТ, ДАШТ-д оролцох боломжгүй боллоо гэсэн мэдээлэл олон нийтэд тархаж байна. Энэ үнэн үү?
- Манай тамирчид Азийн АШТ-д оролцоно. Тэгж байж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. УАШТ-ний насанд хүрэгчдийн эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тухайлбал, Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт П.Орхон, МУГТ Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн гэх мэт тамирчид бэлтгэлээ хангаж байна.
- Худал мэдээлэл ямар шалтгааны улмаас гарав?
- Энэ нь чөлөөт бөхийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй. Чөлөөт бөхийн холбоо гэж нэрлэсэн хүмүүс юм. Тэмцээнд оролцох 16 хүний нэр тодорхой шүү дээ. Эх орныхоо нэрийг өндөрт гаргах чадвартай тамирчдынхаа нэрийг бичээд мэдүүлгийг нь өгч чадахгүй байна гэдэг бол МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр ажлаа сайн хийж чадахгүй байна л гэсэн үг. Энэ бол Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гэсэн хүмүүс рүү дайрч байгаа дайралт. Монголын ард түмэнд худлаа сенсаци тарьж байгаа увайгүй үйлдэл.
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нь хоёр дасгалжуулагч, 16 тамирчны нэрийг л явуулчхаж чадахгүй байгаагаас үүдсэн хэрэг.
Ямар ч байсан Монголын тамирчид Азийн АШТ, ДАШТ-д оролцох ажээ.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 1 )
хөөе мангар минь дэлхийн холбооноос мэдэгдэл ирчихээд бна та нарын тэнэглэлээс болж тамирчид орж чадахгүй боллоо