Ухаантай эмэгтэйчүүд цөөхөн найзтай байдгийн 9 шалтгаан

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 14

 

Та анзаарсан бол ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдаг. Яагаад гэдгийг танд хэлье.
1. Та бол эрх чөлөөг эрхэмлэгч. Тиймээс танд заавал яах, юу хийхийг чинь заах ёстой “найз” хэрэггүй. Та юуг хийх ёстой, юуг хийж болохгүйг сайн мэддэг учраас тэр шүү дээ. Та юунд ч хязгаарлагддаггүй учраас маш шинийг санаачлагч.
2. Танд худлаа ярих зав байдаггүй. Та үнэнийг л хэлдэг. Бас та хэрэгжих боломжтой зүйлийг л ярьж, түүндээ цаг хугацаагаа зарцуулах дуртай. Түүнээс биш найз гэгддэг олон хүнтэй нийлж хэн нэгнийг үндэслэлгүй муулаад суух нь танд цагаа дэмий үр байгаагаас ялгаагүй байдаг.
3. Та хүмүүсийг хичээж байхад та жинхэнэ утгаар нь хийж байдаг. Бусад хүмүүс хичээж байна гэдэг ч үнэндээ ядрах мэдрэмжийг мэдрэх хүртлээ л ажилласан байдаг бол та түүнээс цааш алхаж чаддагт таны нууц оршдог.
4. Та ярихаасаа илүү сонсох дуртай. Та сонссоныхоо хэрээр өөрийгөө танин мэдэж, орчин тойрныхоо хүмүүсийг ч мөн таньж мэдэж чаддаг. Та заавал Facebook-т пост оруулахгүй л бол, утга учиргүй зүйл бичихгүй л бол байж чаддаггүй хүмүүсийн нэг биш. Та үүний оронд байдлыг ажигладаг. Үүнийхээ дүнд та зөв сонголт хийж чаддаг.
5. Та савангийн дуурьт дургүй. Үүний оронд хайртай гэр бүлийнхэнтэйгээ сууж цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх нь чухал гэдгийг та мэддэг. Ач холбогдолгүй уйлахаас өөр зүйлгүй савангийн дууриуд цагийг дэмий үрдгийг та маш сайн мэддэг. Тиймээс л бусад нь олон ангит цуврал үзээд хайран цагаа уйлж өнгөрөөж байхад та амжилт гаргаж байдг юм шүү дээ.
6. Та үнэ цэнээ заавал хэн нэгэнд баталж харуулах шаардлагагүй. Яагаад гэвэл та өөртөө сэтгэл хангалуун байдаг. Та бие даасан, хүчирхэг эмэгтэй. Тиймээс танд хэн нэгэнд найдах шаардлагаг байдаггүй. Харин та өөрөө өөртөө маш сайн тусалж чаддаг. Та өглөө бүхэн инстаграм хуудсандаа инээмсэглэсэн зургаа оруулах гэж хичээдэггүй. Та багахан зүйлст ч талархаж сурсан нэгэн.
7. Та хэзээний танил цөөн хэдэн найзтай. Та тэдний хэн болохыг хэзээ хэзээнээсээ сайн мэддэг болохоор энэ жагсаалтанд хэн нэгнийг заавал нэмэх гэж оролддоггүй. Та хэн нэгнийг найзаараа сонгох гэж байгаа бол заавал тэднийг туршиж, шалгуур тавьдаг. Таны шалгуурт нийцээгүй хүнтэй та ярилцах дургүй.
8. Таны дотор хөгшин хүнийх гэмээр сүнс орогнодог. Тиймээс та ирээдүйг бараг л таамаглаад мэдчихдэг. Та тархины багтаамж нь бага хүмүүст хүсэл мөрөөдлөө ярих дургүй. Та зорьсон зорилгодоо хүрэхийн тулд махруу хөдөлмөрлөж чаддаг. Тиймээс танд өөр зүйлд зарцуулах цаг маш бага байдаг. Бусад нь шөнийн клубт бүжиглэх тухай төлөвлөж байхад та өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хайж байдаг. Та хийсвэр зүйлст биш жинхэнэ амьдралын үнэ цэнэд дурладаг. Таны цаг хугацаа өсөлт, дэвжилтэнд зарцуулагддаг.
9. Бусад хүмүүс чамайг сүртэй, хүчирхэг нэгэн гэж хардаг болохоор чамаас дөлдөг. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө хүчирхэг нэгэн болгон хөгжүүлж чаддаг. Та бусдад бодож буйгаа хэлж чадна, тэднээс эмээх шаардлагагүй гэдгийг мэддэг. Ийм болохоор та энэ орчлон дээрх цорын ганц, дахин давтагдашгүй хүчирхэг нэгэн гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Үүнийг чинь хүмүүс ч бас мэдэрдэг учраас танаас зөвлөгөө авах маш дуртай байдгийг та анзаарсан л байж таараа.                                                                                                                                                                                         Ц.Шийрэв
 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
True(103.57.95.165) 2025 оны 03 сарын 13

Erguu gulugtei nzlaad baiwl nohoich bolj chadhgui uhen

1  |  0
(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Хүн бүрийн найз хэний ч найз биш байдаг.Эмэгтэй хүн олон найзтай бол нийгмийн хонгор болдог учир тэр биз

1  |  0
(202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

taaraad ch baih shig kkk

1  |  0
tmmmmm(202.21.106.170) 2025 оны 03 сарын 13

Yg uneniig bichjee . Namaig bichjee gd bgaa humuus uhaantai bol tegj bichihguide

1  |  0
D.erdenesuvd(202.9.41.197) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai bn.

1  |  0
Hen(122.201.22.25) 2025 оны 03 сарын 13

Uhaalag emegtei hezee ch nmag bichsen bna gj bijihgvi

1  |  0
Bolor(108.172.105.85) 2025 оны 03 сарын 13

Namaig bichjee

1  |  0
Gerlee(114.69.170.103) 2025 оны 03 сарын 13

Unen l bichsen bnadaa, bas denduu shudarga shuluuhan busguichuud neeh olon naiztai bdagguil yumdooo

1  |  0
buya(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Uneheer unen bna shuu.

1  |  0
Azaa(103.57.94.248) 2025 оны 03 сарын 13

Ene ch bas battai unen bish ch b.j boloh ym. Uhaantai emegtei n bodoh l bodol..!!!

1  |  0
хосоо(124.158.78.104) 2025 оны 03 сарын 13

яг бна даа надад чанартай хэдэн найз л бна хэн нэгэнтэй дотносох үнэхээр дургүй

1  |  0
Tsetseg(150.129.141.174) 2025 оны 03 сарын 13

Woow !! l gemeer saihan uneniig yag tag bichjee mash ih taalagdlaa

1  |  0
Ццо(66.181.160.52) 2025 оны 03 сарын 13

Харин ч савангын дуурьт дуртай байдагшд

1  |  0
Би (175.223.36.27) 2025 оны 03 сарын 13

Яана аа яг манай эхнэр хэхэ

1  |  0
ixo(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

uxaalag emegteichvvddee az jargal xvsie emegtei xvn mash ix medremjtei bdag shvv

1  |  0
(66.181.164.71) 2025 оны 03 сарын 13

Аавын охиныг л хэлээд байх шиг байна даа амжилт хүсье. чи чадна аа

1  |  0
raga(182.160.33.113) 2025 оны 03 сарын 13

Thh chamaig heleed bna.

1  |  0
(103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

namaig heleed baigaa yum bishuu, kkk

1  |  0
Close menu