“Эв нэгдэл, хариуцлага, ялалт” уриан дор бүсчлэн зохион байгуулагдаж буй “Намын ажилтны улсын зөвлөгөөн" Орхон аймагт болж байна.
Энэ зөвлөгөөний гол зорилго нь орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх юм. Энэ сарын 8-ны өдөр Говийн бүсийн зөвлөгөөнийг Өмнөговь аймагт зохион байгуулж эхлүүлсэн бол энэ сарын 12-ны өдөр Зүүн бүсийн зөвлөгөөнийг Хэнтий аймагт амжилттай зохион байгуулсан билээ.
Өнөөдөр зохион байгуулагдаж буй төвийн бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нээж “МАН-ын төвийн бүсийн уураг тархи, зүрх, зүтгэх хүч болсон та бүхэнд нэн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлье гээд МАН-ын хувьд өнгөрөгч 2016 он шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ялгуулсан, түүхэн амжилтын жил болж өнгөрлөө. Энэ ялалтанд хүрэхэд энэ их ажлын хүндийг үүрч, гутлынхаа улыг цоортол явсан эрхэм журмын нөхөд та бүхний гавьяа их хэмээн талархал илэрхийлэв.
Тэрээр мөн цааш нь хэлэхдээ бидний энэ ялалт асар их хариуцлагыг дагуулж байгаа иймд та бүхэн ёс зүйтэй байж бидэнд санал өгсөн ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэлээ. Нарийн бичгийн дарга Ба-Энх намын ажилтны зөвлөгөөний үеэр намын гишүүдтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулж эв нэгдэлтэй, хариуцлагатай байж гэмээн ялалт ирдэг. Тиймээс та бүхэн өнөөдрийн зөвлөгөөндөө идэвхтэй оролцож, дотооддоо эв нэгдлээ бэхжүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэн ялалт байгуулаарай” гэж уриаллаа. Зөвлөгөөнд Засгийн газрын төлөөллүүдээс гадна Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн МАН-ын 400 гаруй төлөөлөгч оролцсон, өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.
“Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д оролцогчид зөвлөгөөнөөсөө эв нэгдлийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллахыг нийт гишүүд, дэмжигчид дээ хандан уриалга гаргаж, дэмжсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )