Тавдугаар сарын 2-5-нд Сербийн Нови-Сад хотод болох насанд хүрэгчдийн ЕАШТ-д зодоглох Армен, Украины эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Армений бүрэлдэхүүнд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2007 оны дэлхийн аварга Георгий Кетоев, ЕАШТ-ий мөнгөн медальт Леван Брианидзе тэргүүтэй бөхчүүд багтсан. Харин Украины шигшээ багт хүнд жинд ЕАШТ-ий хүрэл медальт Александр Хоцяновский ДАШТ болон ЕАШТ-ий мөнгөн медальт Ален Засеевийг гэрт нь үлдээж Нови-Садад зодоглохоор болжээ.
Армений шигшээ баг:
57 кг: Гарик Барсегян, 61 кг: Володя Франгулян, 65 кг: Нарек Сирунян, 70 кг: Вальтер Маркарян, 74 кг: Григор Григорян, 86 кг: Ваге Тамразян, 97 кг: Георгий Кетоев, 125 кг: Леван Берианидзе
Украины шигшээ баг:
57 кг: Андрей Яценко, 61 кг: Петр Билейчук, 65 кг: Гор Оганесян, 70 кг: Семен Радулов, 74 кг: Андрей Щербак, 86 кг: Любомир Сагалюк, 97 кг: Мурази Мчедлидзе, 125 кг: Александр Хоцяновский
Сэтгэгдэл ( 0 )