Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 5 төрөлт спортын тэмцээн /2017.04.16/ “Замчин” биеийн тамир, спорт хорооны зааланд албан ёсоор нээлтээ хийлээ.
04 дүгээр сарын 08-нд хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн зам, тээврийн салбарынхны спортын нэгдсэн энэхүү үйл ажиллагааг өнөө жил Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцан зохион байгуулж буй.
“Энэхүү уламжлалт тэмцээн нь идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэн чийрэгжүүлэх, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, биеийн тамир, спортод ажилтан, албан хаагчдыг идэвхитэй оролцуулах гол зорилготойгоос гадна яамны харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг” гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэмцээнд оролцож буй тамирчид, тэднийг дэмжихээр хүрэлцэн ирсэн хамт олонд хандаж “эрүүл биед саруул ухаан оршдогийн нэгэн адилаар өндөр хариуцлагатай албаа нэр төртэй хашиж буй салбарын хамт олон та бүхэн ч спортоор идэвхитэй хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай байхын төлөө хичээх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.
Спортын 5 төрөлт тэмцээний хөл бөмбөг, боулинг, буудлагын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 04 дүгээр сарын 15, 16-нд гар бөмбөг, 04 дүгээр сарын 22-нд сагсан бөмбөгийн тэмцээний аваргуудаа тодруулснаар өнөө жилийн шилжин явах цомын аварга баг тодорно. Өмнөх тэмцээнүүдийн амжилтыг сонирхуулбал:
Хөлбөмбөг:
1-р байр “Улаанбаатар төмөр зам”
2-р байр Зам, тээврийн хөгжлийн яам
3-р байр “МИАТ” ХК
Буудлага:
1-р байр “МИАТ” ХК
2-р байр “Авто тээврийн үндэсний төв”
3-р байр “Зам тээврийн хөгжлийн төв”
Боулинг:
1-р байр ИНЕГ
2-р байр “Авто тээврийн үндэсний төв”
3-р байр Зам, тээврийн хөгжлийн яам тус тус шалгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )