Азийн наадамд оролцох тамирчдад ОУХМ П.Орхон багтсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцох эсэх нь эргэлцээтэй байсан ч Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хандаснаар оролцох болсон. Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болно. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг оролцохоор болсон байна. ОУХМ П.Орхоныг оролцуулах талаар ярьж байсан ч С.Батцэцэгийг Азийн наадамд оролцуулахаар болжээ. ОУХМ П.Орхон Азийн наадмаас хасагдсандаа сэтгэл дундуур байгаагаа нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болж ОУХМ П.Орхон 63 кг-ийн жинд аваргалсан. Иймээс Азийн аваргад оролцох эрхтэй байсан аж.

 Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocin (202.70.46.211) 2017 оны 04 сарын 22

Dolgorsyren zaanii 2 sagsuug chuluut byliin dewjeenees huuhguud yawuulchih hyn alga uu. Bat tsetseg sain tamirchin hidiich odoo zaluust zaigaa tawij uguh bolson. Hooson irj saihan heree baastaad yahaw dee

0  |  0
зочин(202.9.42.91) 2017 оны 04 сарын 21

Дасгалжуулагчид нь дургүйгээ тамирчныг нь хасч илэрхийлсэн байна Дагвадорж сагсгар, түүний ах хөлдүү Сумъяабазар нар. Аль сайн байгаа нь л явах ёстой шүү дээ.

0  |  0
Top