ЗАВХАН: Төгсөх курсын 120 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулав

2017 оны 04 сарын 26

Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын их сургуулийн харъяа Завхан аймаг дахь салбар сургуулийн төгсөх курсын 120 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга, туслах ажилтан К.Нанжинханд нар зохион байгуулсан  байна. Сургалтыг зохион байгуулсанаар оюутнууд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /1201/, бусдын эд хөрөнгийг хулгайлах /145/, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /147/, танхайрах /181/ дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдэгдэхүүнтэй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top