Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер П.Орхонтой ярилцлаа.
- “Mongolia open 2017” тэмцээнээс алтан медаль хүртлээ баяр хүргэе?
- Баярлалаа.
- Тэмцээний гол өрсөлдөгч хэн байв?
- Гол өрсөлдөгч мэдээж Баагий эгч (Гавьяат тамирчин С.Батцэцэг) байлаа. Гаднаас, ОХУ-аас олон өрсөлдөгч тамирчин ирэх байх гэж бодож байсан. Гэвч ОХУ-аас нэг тамирчин ирсэн ч нөгөө зоонд ороод зоондоо хожигдсон.
- Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой байсан. Яагаад оролцохгүй болсон юм бэ?
- Гол шалтгаан нь шигшээ багийн бэлтгэлд хамрагдаагүй гэсэн үүднээс хассан. Бид нарт энэ талаар багш нар хэлээгүй. (Улсын аварга болсон ч энэ удаагийн Азийн аваргыг Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Батболд, П.Орхон, О.Үйтүмэн, Н.Лхамгармаа нар өнжиж байгаа) Өөрсдөө хөөцөлдөж, шигшээ багийн албатай уулзаж олж мэдсэн. Миний хувьд Азийн аварга маш чухал тэмцээн байсан. Анх жин өгсөж байгаа. Гаднын өрсөлдөгч олон тамирчидтай барилдаж үзээгүй. Гол нь Азийн хэмжээнд өөрийгөө сорьж үзэх, туршлага судлах тэмцээн байлаа. Шинэ Олимпийн дараах Азийн аваргын тэмцээн надад чухал байсан. Оролцож чадахгүй болсон нь харамсалтай л байна.
- Улсын аваргад энэ жил чи түрүүлсэн. Тэгэхээр Азийн аваргад орох эрхтэй биз дээ?
- Тийм. Холбооны гаргасан дүрмээр бол улсын аваргад түрүүлсэн тамирчин Азийн аваргад оролцох эрхээр хангагддаг. Тэгээд Азийн аваргад оролцохоор бид бэлтгэлдээ орсон байсан. Клуб дээрээ. Азийн аваргаас сарын өмнө бид шигшээ багийн цугларалтадаа гарч эхэлсэн. Тэр үед Азийн аваргад орох тамирчдын нэрийг батлаад явуулсан байсан.
- Шигшээ багийнхаа бэлтгэлд яагаад хамрагдаагүй юм бэ?
- Би өөрийнхөө ажиллаж сурсан үндсэн багш дээрээ л бэлтгэл хийе гэсэн зорилготой байсан. Тэгээд манайхан тусгай төлөвлөгөөгөөр бэлтгэлээ хийгээд эхэлсэн байсан юм. Би Олимпийн наадмаас ирснээсээ хойш л бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Улсын аварга, ОХУ-ын И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн. Азийн аваргад түрүүлж чадна гэсэн итгэлтэй бэлтгэлээ хийгээд явж байсан. Тэгсэн чинь намайг хассан байна лээ. Шигшээ багийн таван багшийн шийдвэр гэж тайлбарласан.
Би улсын шигшээ баг дээр бэлтгэл хийхгүй байгаа. Тиймээс Батбаяр багшийн хэлснээр “Чамайг ямар бэлтгэл хийж, ямар формтойг мэдэхгүй, хэрхэн амжилт үзүүлэхийг нь мэдэхгүй байж толгой мэдэн улсын мөнгөөр авч явах эрх багш нарт байхгүй” гэж тайлбарласан. Нэгэнт ийм шийдвэр гарсан учраас хүндэтгэж байна. Азийн аваргад оролцох баг тамирчиддаа чин сэтгэлээсээ амжилт хүсч байна. С.Батцэцэг эгчдээ тэмцээнд нь амжилт хүсье.
- Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр багш хоёр бол чиний үндсэн багш. Одоо улсын шигшээд байхгүй. Өөрийнхөө үндсэн багш дээрээ бэлтгэл хийх нь чамд давуу тал байдаг байх л даа?
- Би яагаад өөрийнхөө клуб рүү очиж бэлтгэлээ хийдэг гэхээр, барилдааны алдаа илүүтэй засагдах, бэлтгэлдээ илүү орж чадаад илүү барилддаг. Би 2015 онд яг ингээд Дэлхийн аваргад орж чадахгүй болоод үлдэж байсан. Түүний дараагаар 2015 онд клуб дээрээ бэлтгэлээ хийсэн. Тэгээд ОХУ-д болсон И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичог хожиж байсан. Гэхдээ Дэлхийн аваргын бэлтгэл, цугларалтан дээр шигшээ багтайгаа гарна гэсэн бодолтой байна.
- Чиний бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд дэмжлэг үзүүлдэг хүмүүс хэр байдаг вэ?
- Аваргууд академи байгуулагдсан. Аваргууд академид бол спонсор бий. “Тайгам Алтай” группийн захирал Бүргэдэй ах байна. “Батзол” группын захирал Батсайхан ах байна. Манай 53 кг-ийн жинд сая түрүүлсэн Отгонжаргал бид хоёрыг ивээн тэтгэдэг. Энэ дашрамд үргэлж ард минь байдаг гэр бүл, найз нөхөд, Батлан хамгаалах яам, Алдар спорт хорооны удирдлага, багш хамт олон, Аваргууд академийн спонсор багш нар, Үндэсний шигшээ багийн алба, Анагаах ухааны алба болон Чөлөөт бөхийн холбооныхондоо талархаж явдагаа илэрхийлье.
- Одоо чамайг ямар тэмцээн хүлээж байна?
- Сарын дараа дэлхийн аваргын сорилт тэмцээн болно. Манай холбооны гаргасан шинэ дүрмээр улсын аваргын хоёр, гурав, дөрөв, тавдугаар байранд орсон тамирчид тойргоор барилдаад хэн ялсантай нь Улсын аварга болсон тамирчинтай халз барилдана. Тэгээд хоёр удаа түрүүлж хожсон нь дэлхийн аваргад явах эрхтэй болдог дүрэмтэй. Тэгэхээр тамирчид хараахан дэлхийн аваргад явах эрхээ аваагүй байна гэсэн үг.
- Риогийн Олимпод Г.Мандахнаран хүрэл медалийн болзол хангаад алдсан. Үнэхээр харамсалтай зүйл болсон. Дасгалжуулагч багш Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар маш хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн. Чи тухайн үед тэнд байсан хүний хувьд тэр үйл явдалыг юу гэж хардаг вэ?
- Би тэр үед зааланд Мандахаа ахын барилдааныг хараад л байж байсан. Өмнөх өдөр нь охидуудын барилдаан дуусчихсан. Маргааш нь охидын багаас зааланд очиж дэмжсэн хүн нь Ука эгч (О.Насанбурмаа) бид хоёр байсан. Мөн эрэгтэйчүүдийн баг тамирчид бүгд байсан. Бид хүрэл медалийн болзол хүртлээ гээд баярлаад, уйлалдаад бие халаалтын зааланд байж байсан. Гэтэл торгуулийн оноо тавиад ялагдах болоод манайхны сэтгэл санаа хэцүү болсон. Манай Хосоо багш, Баяраа багш хоёр хүүхдүүдийнхээ төлөө хэр их сэтгэл гаргаж ажилладаг, тэр чинээгээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн. Зөвхөн өөрсдийнхөө төлөө байсан бол хэзээ ч тэгж эсэргүүцэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор тэр их хүч хөдөлмөрийг шүүгч нар үгүй хийж байгаад мэдээж их харамссан. Хүний гаргасан хүч хөдөлмөрийг луйвардахаар тэр хэмжээгээр эсэргүүцсэн байх. Хоёр багш маань өөрийнхөө хүүхэд шиг сэтгэл зүрх гаргаж бэлтгэл сургуулилтад нь анхаарч ирсэн. Тийм учраас хүнд байсан нь ойлгомжтой.
Ярилцсанд баярлалаа.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 31 )
2000 он хүртэл гэж ярих юум даа Алдар, Хүч гэх хүчний байгууллагын хоёр нийгэмлэг, Хөдөлмөр, Хоршоолол, Замчин гэх нийгэмлэгүүд байх үед чөлөөт, үндэс, жудо, самбо бөхийн төрлүүдийн тамирчид их л дэгтэй байж дээ. Алдарыг Өвгөнхүү, Сэрээтэр, Хүчийг Гэлэг, Дашжамц, Нацагдорж гэх бурхан шиг хүмүүс байх үед Оюунболд гавьяат, Баяраа гарьд, Сүхбаатар заан, Даваадорж начин, Тайван гэсэн бурханы оронд очсон ах нарыг төрүүлсэн Алдар, Хүч нийгэмлэг дэгтэй журамтай л байсан тэгэхэд Цогтбаяр, Хосбаяр, Баяраа, Баярсайхан нар сураггүй л байсан шүүдээ одоо энэ хоёр спорт хороо зүгээр л амбиц хөөсөн байна
Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Батболд, П.Орхон, О.Үйтүмэн, Н.Лхамгармаа та нар чадалтай сайн байж болно. Буруу бодолтой багш нар болох Цогтбаяр, Хосбаяр, Баяраа, Баярсайхан нарыг ямар үед яаж барилдаж явсаныг одоогийн 40-60 насныхан бүгд мэднээ ямар тэмцээн дээр яаж луйвар хийж байсан нь мартагдаагүй түүх. Залуучууд та бүхэн жаахан ёс жудагтай бай. Нэр бүхий хүмүүсийг ялж байсан, ялагдаж байсан хүмүүс юу ч ярихгүй дурсахгүй л энэ хэдэн нөхдүүдийг хараад сууж байна. Та нараар монгол улсын чөлөөт бөх сүйрчих гээд дуусчих гээд байгаа юм биш шүү. Цаг цагаараа байдаг гэдгийг санаарай.
Дасгалжуулагчид нь сайн тамирчны нөлөөгөөр нэрээ өндөрсгөх санаатай өөр дээрээ барих санаатай, зориуд ятгаж багш дээрээ бэлтгэлээ хийе гэж хэлүүлж тамирчныг хохироож байгаа юм. Орхон одоо шууд шигшээд ирж бэлтгэлээ хийх хэрэгтэй. Энэ дасгалжуулагч нэртэй нөхөөд үргэлж дүрэм зөрчдөг журам муутайхан нөхөд. Шигшээгийн дасгалжуулагчид тэднээс чинь дээр шүүдээ.
Орхон чи тамирчин хүн л юм бол сахилга бат дэг журам улсын шигшээ багийг хүндэл. Чи өнөөдөр хэн ч биш. Дэлхийд 2 түрүүлж 1 мөнгө, олимпид хүрэл авсан Батцэцэг гэдэг агуу бөхөөс үлгэр дуурайл ав. Улс чамайг гуйгаад ганц чамруу утасдаж урих ёстой юу. Цогоо Хосоо багш нартаа гомд. Санаатайгаар та нарыг ийм байдалд оруулж байгааг бүгд харж байна.
Sport hatuu deg juramtai baidag
ойдов бол хэдхэн орон олимп дэлхийд өрсөлддөг байх үеийн хүн. үхсэн олимпод эхний тойрогтоо Америкийн бөхөд хожигдоод л зогсож байсан биздээ одооний дүрмээр бол гуяа ганзаглаад л ирэх байсан. тийм байж худлаа томроод. тийм том юм бол наад хужаа нартайгаа тэмцээч чаддын бол. загнуулаал суудаг байж.
чөлөөт бөхийн холбоо гэж хэрүүлийн бузар болсон газар батбаяр тэнэг давгаа сумьяабузар хоёрт тал засаж байгаа ухаантай юм байх даа
батцэцэг тэтгэвэрт гарах болоогүй л баймаар үнэхээр муудсан байна лээ орхоны хаанач үгүй цэрэнчимэд одоо явахгүй батбаяр хүнээ сонгож чадахгүй байна уу эсвэл дээрээс нь дарамлаад байна уу монголын төлөө барилдах болохоос биш сумьяа базар хамаагүй шүү
шигшээ бол шигшээ.улс хувь хүнээр дутахгүй.тэр тусмаа батцэцэг цэрэнчимэд нар байна.
7 goin 7 shildeg tamirchin g temtseend ni yavuulaachee ulsaa bodooch ee
Uhaantai ohin baina shuu, chi chadnaa, uurtee itgeltei baigaarai, zuv bodol urgelj amjilt avchirna,
Монголын шигшээ баг Азийн аваргад оруулахгүй гадуурхаад байвал гадаад улсын нэрийн өмнөөс барилд ОРхон чамд чадал тэнхээ итгэл байгаа энэ нүгэлтэй чөлөөт бөхийн холбооноос зайгаа барь Чамайг дэлхийн олон орон сонирхоно
Shigsheedee beltgeld garaagui ooriih ni buruu.
Энэ чөлөөт бөхийн холбоонд дампуу, хүн чанараар адгийн гарууд байдаг юм байна даа. Хэн чадаж байгаа нь тэмцээндээ явмаар юм даа. Батцэцэг энэ охиныг дийлэхгүй л юм байна лээ ш дээ. Батцэцэг унжийчихаад яаж ялагдаж байгааг нь ард түмэн харсан
Яагаа ч үгүй том толгойлоод байвал тэгдэг юм өөртөө гомд номтой юм номоороо журамтай юм журмаараа чамайг хадаг бариад залах уу ааан
howdiihniig dagaad chi l hohirnooo mangar batsaanaa tamirchnii amjilt gargah nas vzegdeed l ungurdug yum shvv