Монголын Бодибилдинг Фитнесийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээнийг SPACE ENTERTAINMENT хамтран зохион байгуулж буй. Улсын аварга шалгаруулах тэмцээн одоогоор хөтөлбөрийнхөө талд ороод байна.
Тэмцээнд нийтдээ 92 тамирчин 15 ангилалд оролцож байгаа бөгөөд ангилал бүрийн 6 байрт шагнал гардуулах юм. Эдгээр тамирчдын эхний гурван байр нь мөнгөн шагналтай.
Тэмцээн Б.Оргилмаа, Ч.Цогтбаатар, Б.Батням, Г.Баяртогтох, Т.Ганболд, н.Хүрэлбаатар зэрэг шүүгчдээс бүрдэж байгаа ажээ.
Сонирхуулахад Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгийн шилдэгүүд тун удахгүй Монголд зохион байгуулагдах Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм байна. Одоогийн байдлаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо мэдэгдээд байгаа 240 орны 250 тамирчин байгаа аж.
Улсын аварга шалгаруулах тэмцээн яг одоо ONE EVENT HALL-д болж буй.
Сэтгэгдэл ( 0 )