Чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Делид болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид Делиг зорьжээ.
Манай улсаас эрэгтэй баг:
- 57 кг-д ОУХМ З.Занабазар,
- 61 кг-д Т.Тулга (хоёул Арслан),
- 65 кг-д спортын мастер Б.Наранболд (Мегастарс),
- 70 кг-д Д.Хатанбаатар (Арслан),
- 74 кг-д Г.Төрболд (Женко),
- 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Мегастарс),
- 97 кг-д спортын мастер Ө.Батзул,
- 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч),
эмэгтэй баг:
- 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд),
- 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Мегастарс),
- 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг,
- 58 кг-д Э.Гантуяа,
- 60 кг-д Б.Шоовдор,
- 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг,
- 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг,
- 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (бүгд Хилчин) нар зодоглоно.
Сэтгэгдэл ( 0 )