Домогт Гарринча!
Хөлбөмбөгт дурлуулдаг нэгэн шидтэн бол Гарринча буюу Мануэль Франсиско дос Сантос билээ. Зүүн хөл нь баруунаасаа 6 сантиметраар богино төрсөн хүүг хөлбөмбөгийн шидтэн болох нь битгий хэл алхаж гишгэж чаддаг болвол их аз гэж эмч нар хэлж байж. Аав нь архи их уудаг болохоор Гарринча төрөхөөсөө л биеийн хэд хэдэн жижиг гажигтай гэмээр хүүхэд байж. Тухайлбал, таазны ясны асуудалтай, нүд нь сөлөр гээд л. Гэхдээ л Гарринча хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлж, Азийн цээжинд оршдог Монгол улсын хөлбөмбөгийн тухай нэгэн группт хүртэл түүхээ дурьдуулахаар хэмжээний алдар цуу нь цуурайтсан тамирчин явжээ.
Хөлбөмбөгийн түүхэн дэх баруун жигүүрийн хамгийн шилдэг довтлогч гэж Гарринчаг хэлдэг. 1958, 1962 оны дэлхийн аварга Гарринча 1962 оны дэлхийн аваргад 4 гоолтойгоор шилдэг мэргэн буучаар тодорч байсан нэгэн. Гарринча 1933 оны аравдугаар сарын 28-нд төржээ.
Аав нь Бразилийн унаган индиан овгийн хүн бол эх нь африк гаралтай бразил эмэгтэй. Гарринчагийн эцэг эх тун ядуу зүдүү амьдардаг байж. Таван хүүхэдтэй айлын хоёр хүүхэд нь өлсгөлөн, өвчний улмаас багадаа нас барсан нь үүнийг илтгэнэ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )