Монголын эмэгтэй бөхчүүд тивийн дэвжээнд

2017 оны 05 сарын 11

- Делигийн дэвжээ манай бүсгүйчүүдэд ээлтэй -

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон Азийн АШТ-д анх мөрөө гаргаж эхэлсэн түүхтэй. Гуулин улсаас Монголын эмэгтэй тамирчдаас анхны хүрэл медалийг Чойжодын Даваабонд эх орондоо авчирч, Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн. Түүний анхны медаль булган сүүлтэй байж, манай бүсгүйчүүд Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог болсон гэхэд хилсдэхгүй. Ч.Даваабондын медалиас жилийн дараа Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон Азийн АШТ-д 46 кг-д гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал, 51 кг-д ОУХМ Найдангийн Отгонжаргал, 62 кг-д Очирбатын Мягмарсүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялааж байв.

Манай бүсгүйчүүдээс Ази тивийн анхны аваргын алдрыг одоогоос 14 жилийн тэртээ ОУХМ Н.Отгонжаргал Шинэ Делигийн дэвжээнд урамтай сайхан барилдан хүртсэн юм. Түүний дараагаар гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2004 онд Токиод, 2007 онд Бишкект хоёр удаа түрүүлсэн бол гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрвөн жилийн өмнө Делид, өнгөрсөн жил Бангкокт гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Бурмаа нар алтан медалийг хосолж эх орондоо авчирч байв.

Эмэгтэй бөхчүүд маань Азийн АШТ-д нийт зургаан алтан медаль хүртсэнээс гадна 23 мөнгө, 29 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна. Азийн аварга болсон дөрвөн гавьяат маань (Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг) нар “Шар тив”-д медалийн иж бүрэн цуглуулгатай. Хэдийгээр Азийн аваргад түрүүлж байгаагүй ч Хернингийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг тивээсээ нийт долоон медаль (үүнээс дөрвөн мөнгө, гурван хүрэл) “зулгаасан” нь Монголын эмэгтэй бөхчүүдээс үнэмлэхүй амжилт гэж хэлж болно. Делигийн дэвжээ манай бүсгүйчүүдэд ээлтэй бөгөөд нийтдээ хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.

АЗИЙН АШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:

Алтан медаль:
1. Найдангийн Отгонжаргал (Энэтхэг, Шинэ Дели-2003) 55 кг
2. Цогтбазарын Энхжаргал (Япон, Токио-2004) 51 кг
3. Цогтбазарын Энхжаргал (Киргизстан, Бишкек-2007) 48 кг 
4. Очирбатын Насанбурмаа (Энэтхэг, Шинэ Дели-2013) 67 кг
5. Даваасүхийн Отгонцэцэг (Тайланд, Бангкок-2016) 55 кг
6. Очирбатын Бурмаа (Тайланд, Бангкок-2016) 75 кг

Мөнгөн медаль:
1. Цогтбазарын Энхжаргал (Улаанбаатар-2001) 46 кг
2. Цогтбазарын Энхжаргал (Энэтхэг, Шинэ Дели-2003) 51 кг
3. Очирбатын Бурмаа (Япон, Токио-2004) 72 кг
4. Очирбатын Бурмаа (Казахстан, Алматы-2006) 72 кг
5. Доржийн Нармандах (Киргизстан, Бишкек-2007) 59 кг
6. Бадрахын Одончимэг (БНСУ, Чэжү-2008) 63 кг
7. Очирбатын Насанбурмаа (БНСУ, Чэжү-2008) 67 кг
8. Очирбатын Бурмаа (БНСУ, Чэжү-2008) 72 кг
9. Соронзонболдын Батцэцэг (Энэтхэг, Шинэ Дели-2010) 59 кг
10. Банзрагчийн Оюунсүрэн (Энэтхэг, Шинэ Дели-2010) 67 кг
11. Гэлэгжамцын Наранчимэг (Энэтхэг, Шинэ Дели-2010) 72 кг
12. Цогтбазарын Энхжаргал (Узбекистан, Ташкент-2011) 48 кг
13. Даваасүхийн Отгонцэцэг (Узбекистан, Ташкент-2011) 51 кг
14. Цэдэндоржийн Баярзаяа (Узбекистан, Ташкент-2011) 67 кг
15. Цэдэндоржийн Баярзаяа (БНСУ, Гүми-2012) 67 кг
16. Бадрахын Одончимэг (БНСУ, Гүми-2012) 72 кг
17. Тунгалагийн Мөнхтуяа (Энэтхэг, Шинэ Дели-2013) 59 кг
18. Бадрахын Одончимэг (Энэтхэг, Шинэ Дели-2013) 67 кг
19. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Казахстан, Астана-2014) 48 кг
20. Пүрэвдоржийн Орхон (Казахстан, Астана-2014) 55 кг
21. Баатаржавын Шоовдор (Казахстан, Астана-2014) 58 кг
22. Шархүүгийн Түмэнцэцэг (Казахстан, Астана-2014) 69 кг
23. Бадрахын Одончимэг (Катар, Доха-2015) 75 кг

Хүрэл медаль:
1. Чойжодын Даваабонд (БНСУ, Сөүл-2000) 72 кг
2. Найдангийн Отгонжаргал (Монгол, Улаанбаатар-2001) 51 кг
3. Очирбатын Мягмарсүрэн (Монгол, Улаанбаатар-2001) 62 кг
4. Очирбатын Бурмаа (Энэтхэг, Шинэ Дели-2003) 72 кг
5. Найдангийн Отгонжаргал (Япон, Токио-2004) 55 кг
6. Очирбатын Насанбурмаа (Япон, Токио-2004) 63 кг
7. Далх-Очирын Сугар (Япон, Токио-2004) 72 кг
8. Дашдаваагийн Баасанжаргал (БНХАУ, Үхань-2005) 48 кг
9. Цогтбазарын Энхжаргал (БНХАУ, Үхань-2005) 51 кг
10. Доржийн Нармандах (БНХАУ, Үхань-2005) 59 кг
11. Очирбатын Мягмарсүрэн (БНХАУ, Үхань-2005) 67 кг
12. Очирбатын Бурмаа (БНХАУ, Үхань-2005) 72 кг
13. Бадрахын Одончимэг (Киргизстан, Бишкек-2007) 63 кг
14. Цэдэндоржийн Баярзаяа (Киргизстан, Бишкек-2007) 67 кг
15. Цогтбазарын Энхжаргал (БНСУ, Чэжү-2008) 48 кг
16. Даваасүхийн Отгонцэцэг (Тайланд, Паттая-2009) 51 кг
17. Бадрахын Одончимэг (Тайланд, Паттая-2009) 67 кг
18. Очирбатын Бурмаа (Тайланд, Паттая-2009) 72 кг
19. Сүндэвийн Бямбацэрэн (Энэтхэг, Шинэ Дели-2010) 55 кг
20. Сүхээгийн Цэрэнчимэд (Узбекистан, Ташкент-2011) 59 кг
21. Шархүүгийн Түмэнцэцэг (Узбекистан, Ташкент-2011) 63 кг
22. Бадрахын Одончимэг (Узбекистан, Ташкент-2011) 72 кг
23. Энхбаярын Цэвэгмид (БНСУ, Гүми-2012) 59 кг
24. Шархүүгийн Түмэнцэцэг (Энэтхэг, Шинэ Дели-2013) 63 кг
25. Сүхээгийн Цэрэнчимэд (Казахстан, Астана-2014) 60 кг
26. Энхбаярын Цэвэгмид (Катар, Доха-2015) 63 кг
27. Энхбатын Гантуяа (Тайланд, Бангкок-2016) 58 кг
28. Отгонбатын Оюунтуяа (Тайланд, Бангкок-2016) 60 кг
29. Зоригтын Болортунгалаг (Тайланд, Бангкок-2016) 69 кг

 

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top