С.Батцэцэг Ази тивийн аварга болж төрийн далбаагаа Делигийн тэнгэрт мандуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 12

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Делигийн тэнгэрт мандуулав. Ингэснээр С.Батцэцэг Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо. Тэрбээр 1/4 шигшээд БНСУ-ын Хан Жин Йон, хагас шигшээд эзэн орны Риту Риту нарыг тус бүр цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Бакугийн “Алтан Гранпри” болон Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт Японы Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө нь цэвэр ялснаар долоон жилийн өмнө Шинэ Делид болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийн хувиргаж тивийн аварга болсон юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
soeloo(61.74.229.40) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai baharhaj bn iluu iluu

1  |  0
Zulaa(90.194.242.55) 2025 оны 03 сарын 13

Bayar khurgie

1  |  0
Zulaa(90.194.242.55) 2025 оны 03 сарын 13

Bayar khurgie

1  |  0
Top