“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг Орхон аймаг автомашингүй тэмдэглэнэ

2017 оны 05 сарын 13

“Дэлхийн гэр бүлийн өдөр”-өөр Орхон аймаг  А.Амарын талбайд “Гэр бүлийн үнэ цэнэ өдөрлөг” зохион байгуулна. Тус өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, хамтран ажиллах байгууллагаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын “Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, NBTV телевиз ажиллана.

Өдөрлөг  энэ сарын 14-нд буюу ням гарагт А.Амарын талбайд 11-18 цагийн хооронд бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Энэ өдрийг аймгийн хэмжээнд “Авто машингүй өдөр” болгох бөгөөд Эрдэнэтчүүд гэр бүлээрээ явган болон унадаг дугуйгаар зорчих боломжтойг зохион байгуулагчид хэллээ.

Баярын үеэр  олон төрлийн тэмцээн уралдаан болж  оролцогчид  зургийн болон АХА тэмцээн, ойрын зайн уралдаанд гэр бүлээрээ оролцох боломжтой юм.

www.erdenet.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top