1973 онд чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан түүхтэй. Улаанбаатарын дэвжээнд Монгол, БНАСАУ, Япон, Австрали гэсэн дөрвөн орны баг тамирчид өрсөлдснөөс Монгол Улсын тамирчид арван жинд арвуулаа түрүүлж, дахин давтагдашгүй гайхалтай амжилтыг үзүүлсэн.
48 кг-ын жинд гавьяат тамирчин Очирдолгорын Энхтайван, 52 кг-д ОУХМ Доржжодовын Ганбат, 57 кг-д гавьяат тамирчин Мэгдийн Хойлогдорж, 62 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, 68 кг-д гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж, 74 кг-д ОУХМ Магсарын Бат-Амгалан, 82 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг, 90 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат, -100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх, +100 кг-д гавьяат дасгалжуулагч Должингийн Адъяатөмөр гээд Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн луугарууд Азийн анхны аварга хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэд болцгоосон юм. Гэсэн ч үүнийг ДБНХ (UWW) өдгөөг хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
Тэгвэл 1979 онд Энэтхэгийн Жаландер хотод болсон Азийн АШТ-ийг анхны хэмээн тэмдэглэдэг. Харин манай эрэгтэй бөхчүүд яг 10 жилийн дараа Японы Оараид болсон тэмцээнээс эхлэн оролцож эхэлсэн бөгөөд гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат, ОУХМ Чойдогнямбуугийн Батбадрал, Хэнмэдэхийн Амараа нар аваргалж, гавьяат тамирчин А.Баатархүү мөнгө, ОУХМ Л.Энхбаяр, Ч.Бямбадорж нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Хоёр жилийн дараа ОУХМ Лодойн Энхбаяр, Рэнцэнхүүгийн Гансүх нар Делид төрийн дууллаа эгшиглүүлсэн бол “Барселон-1992” олимпийн наадмын жилийн тивийн аваргын тэмцээн Ираны нийслэл Тегеранд болоход П.Сүхбат гавьяат Азидаа хоёр дахь удаагаа “босоо” байсан. Үүнээс өмнө түүнээс хойш түүн шиг тивдээ хоёр удаа аваргалсан эрэгтэй тамирчин хараахан гараагүй байна.
1993 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон Азийн АШТ-д 52 кг-ын жинд ОУХМ Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар, 57 кг-д гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр нар ард түмнийхээ итгэлийг алдалгүй Азийн аваргын алдрын оргилд гарсан. Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар бөхийн орон Иранд алдарт бөх Махмут Талайг нутгийх нь ард түмнийнх нь өмнө нь ялж, тивийн аварга болж байв. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2001 онд манай улс Азийн АШТ-ийг гурав дахиа хүлээн авсан. Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд болсон тэмцээнд 54 кг-д ОУХМ Түмэндэмбэрэлийн Зүүнбаян, 63 кг-д Норжингийн Баярмагнай, 125 кг-д гавьяат тамирчин Гилэгжамцын Өсөхбаяр нар алтан медаль хүртэж, Монголын ард түмний баярлуулсан.
2006 онд Казахстаны Алматыд ОУХМ Чагнаадоржийн Ганзориг, 2014 онд Астанад ОУХМ Доржхандын Хүдэрбулга, 2015 онд Дохад гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр нар Азийн аваргын алдрыг хүртсэн. Эрэгтэй бөхчүүдээс ОУХМ Ч.Ганзориг шиг тивдээ гурван жил финалдсан анхны бөх нь ОУХМ Ч.Ганзориг юм. Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Ч.Ганзориг 2006 онд Азийн аварга болсон бөгөөд удаах хоёр жилд нь мөнгөн медаль хүртэж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД:
Алтан медаль:
1. Чойдогнямбуугийн Батбадрал (Япон, Оараи-1989) 48 кг
2. Хэнмэдэхийн Амараа (Япон, Оараи-1989) 68 кг
3. Пунцагийн Сүхбат (Япон, Оараи-1989) 82 кг
4. Лодойн Энхбаяр (Энэтхэг, Шинэ Дели-1991) 74 кг
5. Рэнцэнхүүгийн Гансүх (Энэтхэг, Шинэ Дели-1991) 90 кг
6. Пунцагийн Сүхбат (Иран, Тегеран-1992) 90 кг
7. Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар (Монгол, Улаанбаатар-1993) 52 кг
8. Цэрэнбаатарын Цогтбаяр (Монгол, Улаанбаатар-1993) 57 кг
9. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Иран, Тегеран-1997) 58 кг
10. Түмэндэмбэрэлийн Зүүнбаян (Монгол, Улаанбаатар-2001) 54 кг
11. Норжингийн Баярмагнай (Монгол, Улаанбаатар-2001) 63 кг
12. Гэлэгжамцын Өсөхбаяр (Монгол, Улаанбаатар-2001) 125 кг
13. Чагнаадоржийн Ганзориг (Казахстан, Алматы-2006) 84 кг
14. Доржхандын Хүдэрбулга (Казахстан ,Астана-2014) 97 кг
15. Эрдэнэбатын Бэхбаяр (Катар, Доха-2015) 57 кг
Мөнгөн медаль
1. Адуучийн Баатархүү (Япон, Оараи-1989) 130 кг
2. Арслангийн Цэдэнсодном (Энэтхэг, Шинэ Дели-1991) 57 кг
3. Нэргүйн Түмэннаст (Энэтхэг, Шинэ Дели-1991) 82 кг
4. Цэрэнбаатарын Хосбаяр (Иран, Тегеран-1992) 48 кг
5. Нэргүйн Түмэннаст (Иран, Тегеран-1992) 82 кг
6. Цэрэнбаатарын Хосбаяр (Монгол, Улаанбаатар-1993) 48 кг
7. Баянмөнхийн Гантогтох (Монгол, Улаанбаатар-1993) 82 кг
8. Бат-Эрдэнийн Баттогтох (Монгол, Улаанбаатар-1993) 130 кг
9. Товуудоржийн Гансүх (Филиппин, Манила-1995) 68 кг
10. Агваансамдангийн Сүхбат (Филиппин, Манила-1995) 82 кг
11. Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар (БНХАУ, Сяошань-1996) 48 кг
12. Цэрэнбаатарын Цогтбаяр (БНХАУ, Сяошань-1996) 57 кг
13. Долгорсүрэнгийн Сумъяабазар (БНХАУ, Сяошань-1996) 100 кг
14. Түмэн-Өлзийн Мөнхбаяр (Иран, Тегеран-1997) 76 кг
15. Баянмөнхийн Гантогтох (Иран, Тегеран-1997) 97 кг
16. Түмэн-Өлзийн Мөнхбаяр (БНХАУ, Гуйлинь-2000) 76 кг
17. Буяндэлгэрийн Батбаяр (Монгол, Улаанбаатар-2001) 76 кг
18. Ганзоригийн Ганхуяг (Монгол, Улаанбаатар-2001) 97 кг
19. Баяраагийн Наранбаатар (Иран, Тегеран-2005) 55 кг
20. Буянжавын Батзориг (Казахстан, Алматы-2006) 66 кг
21. Чагнаадоржийн Ганзориг (Киргизстан, Бишкек-2007) 84 кг
22. Пүрэвжавын Өнөрбат (БНСУ, Чэжү-2008) 66 кг
23. Чагнаадоржийн Ганзориг (БНСУ, Чэжү-2008) 84 кг
24. Ганзоригийн Мандахнаран (Тайланд, Паттая-2009) 60 кг
25. Төмөрхүүгийн Энх-Амгалан (Тайланд, Паттая-2009) 96 кг
26. Жаргалсайханы Чулуунбат (Энэтхэг, Шинэ Дели-2010) 120 кг
27. Ганзоригийн Мандахнаран (Энэтхэг, Шинэ Дели-2013) 66 кг
28. Жаргалсайханы Чулуунбат (Энэтхэг, Шинэ Дели-2013) 120 кг
29. Дамдинбазарын Цогтбаатар (Казахстан ,Астана-2014) 57 кг
30. Пүрэвжавын Өнөрбат (Казахстан ,Астана-2014) 74 кг
31. Нацагсүрэнгийн Золбоо (Казахстан ,Астана-2014) 125 кг
32. Оргодолын Үйтүмэн (Тайланд, Бангкок-2016) 86 кг
Хүрэл медаль:
1. Лодойн Энхбаяр (Япон, Оараи-1989) 74 кг
2. Чадраабалын Бямбадорж (Япон, Оараи-1989) 90 кг
3. Цэрэнбаатарын Энхбаяр (Энэтхэг, Шинэ Дели-1991) 52 кг
4. Болдын Жавхлантөгс (Энэтхэг, Шинэ Дели-1991) 130 кг
5. Лодойн Энхбаяр (Иран, Тегеран-1992) 74 кг
6. Агваансамдангийн Сүхбат (Монгол, Улаанбаатар-1993) 74 кг
7. Пунцагийн Сүхбат (Монгол, Улаанбаатар-1993) 90 кг
8. Цэдэндамбын Баярсайхан (Монгол, Улаанбаатар-1993) 130 кг
9. Түмэндэмбэрэлийн Зүүнбаян (Филиппин, Манила-1995) 48 кг
10. Баянмөнхийн Гантогтох (Филиппин, Манила-1995) 90 кг
10. Лувсандамбын Энхбаяр (Монгол, Улаанбаатар-2001) 58 кг
11. Адъяахүүгийн Болдсүх (Монгол, Улаанбаатар-2001) 68 кг
12. Наранцэцэгийн Бүрэнбаатар (Монгол, Улаанбаатар-2001) 85 кг
13. Норжингийн Баярмагнай (Энэтхэг, Шинэ Дели-2003) 63 кг
14. Буянжавын Батзориг (Иран, Тегеран-2004) 66 кг
15. Доржпаламын Ганхуяг (Иран, Тегеран-2004) 120 кг
16. Болдын Сайнбаяр (БНХАУ, Үхань-2005) 96 кг
17. Сэнгэдоржийн Сүхбаатар (Казахстан, Алматы-2006) 60 кг
18. Гүржавын Батпүрэв (Казахстан, Алматы-2006) 96 кг
19. Энхсайханы Ням-Очир (Киргизстан, Бишкек-2007) 55 кг
20. Найданпүрэвийн Баярхүү (Киргизстан, Бишкек-2007) 66 кг
21. Доржваанчигийн Гомбодорж (БНСУ, Чэжү-2008) 74 кг
22. Жаргалсайханы Чулуунбат (БНСУ, Чэжү-2008) 120 кг
23. Пүрэвжавын Өнөрбат (Энэтхэг ,Шинэ Дели-2010) 66 кг
24. Батсайханы Нэмэхбаяр (Узбекистан, Ташкент-2011) 60 кг
25. Батчулууны Анхбаяр (Узбекистан, Ташкент-2011) 66 кг
26. Пүрэвжавын Өнөрбат (Узбекистан, Ташкент-2011) 74 кг
27. Нацагсүрэнгийн Золбоо (Узбекистан, Ташкент-2011) 96 кг
28. Жаргалсайханы Чулуунбат (Узбекистан, Ташкент 2011) 120 кг
29. Банзрагчийн Баянмөнх (БНСУ, Гүми-2012) 60 кг
30. Доржхандын Хүдэрбулга (БНСУ, Гүми-2012) 96 кг
31. Жаргалсайханы Чулуунбат (БНСУ, Гүми-2012) 120 кг
32. Батболдын Номин (Энэтхэг, Шинэ Дели-2013) 55 кг
33. Доржхандын Хүдэрбулга (Энэтхэг, Шинэ Дели-2013) 96 кг
34. Нармандахын Лхамгармаа (Казахстан ,Астана-2014) 61 кг
35. Батчулууны Батмагнай (Казахстан ,Астана-2014) 66 кг
36. Оргодолын Үйтүмэн (Казахстан ,Астана-2014) 86 кг
37. Батболдын Номин (Катар, Доха-2015) 61 кг
38. Ганзоригийн Мандахнаран (Катар, Доха-2015) 65 кг
39. Гантулгын Идэрхүү (Катар, Доха-2015) 70 кг
40. Пүрвээгийн Өсөхбаатар (Катар, Доха-2015) 86 кг
41. Содномдашийн Батболд (Тайланд, Бангкок) 57 кг
42. Түмэнбилэгийн Түвшинтулга (Тайланд, Бангкок) 61 кг
43. Батчулууны Батмагнай (Тайланд, Бангкок) 65 кг
44. Буянжавын Батзориг (Тайланд, Бангкок) 70 кг
45. Доржхандын Хүдэрбулга (Тайланд, Бангкок) 97 кг
46. Нацагсүрэнгийн Золбоо (Тайланд, Бангкок) 125 кг
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )