Орхон аймаг “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг 5-р сарын 14-нд тэмдэглэнэ. АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс тухайн өдөр А.Амарын талбайд 11-18 цагийн хооронд бүтэн өдрийн турш “Гэр бүлийн үнэ цэнэ өдөрлөг” зохион байгуулна. Энэ өдрийг аймгийн хэмжээнд “Авто машингүй өдөр” болгох бөгөөд Эрдэнэтчүүд гэр бүлээрээ явган болон унадаг дугуйгаар зорчих боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )