АНУ-ын Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээн болсон.
Тэсвэр хатуужлын тэмцээн гэгдэх 240 цаг үргэлжилдэг тус тэмцээний арван өдөр, шөнийн ультра марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал 1189 км гүйж түрүүлсэн юм. Ингэснээр 10 хоногийн гүйлтийн тэмцээний бүх цаг үеийн аваргуудын тавдугаарт бичигдэж байна.
Түүний хувьд өмнө нь энэ тэмцээнд хоёр удаа оролцож байсан бөгөөд цаашид өөрийн амжилтыг ахиулан энэ төрөлдөө дэлхийн дээд амжилт үзүүлэх, улмаар Гиннесийн амжилт тогтоох зорилго тавьжээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
jjj