Авто уралдааны “Формула-1” ангиллын дэлхийн аварга, Их Британийн нисэгч Женсон Баттон нутгийнхаа Хойд Йоркшир гүнлэгийн Харрогейт хотод Victus нэртэй хувийн зоогийн газраа нээжээ. Орон нутгийн Harrogate News сонинд энэ талаар мэдээлсэн байна. Дэлхийн аваргын зоогийн газрын нээлтэд хотын дарга Лес Эллингтон өөрийн биеэр хүрэлцэн ирсэн гэнэ. Түүнд Ж.Баттон өөрөө цай бэлтгэж өгсөн ажээ.
Зоогийн газартай болсон явдал Ж.Баттоны анхны бизнес биш юм. Тэрбээр өмнө нь менежер Ричард Годдардтайгаа хамтран залуу тамирчдыг хөлөө олоход нь туслах зорилготой спортын менежментийн компани байгуулж байсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )