“Улаанбаатар марафон”-д дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцоно

2017 оны 05 сарын 18

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлттйн тэмцээн энэ сарын 20-нд болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн албанаас болон арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагаас өнөөдөр өглөө.

Нийслэлийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр ““Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. 4 дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд 33 мянган иргэн бүртгүүлээд байна. Бүртгэлийн баталгаажуулалтыг хийж байгаа. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085,  2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ” гэв.

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүн онлайнаар бүртгээд байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн тамирчин өндөр зэрэглэлтэй 2, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж.

 

ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ

09.00-09.15 цагт  “Увертура” хамтлагийн тоглолт  

09.15-09.25 цагт  Бүх нийтээр бие халаалтын  дасгал хийлгэнэ.

09.25-09.30 цагт  “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.

09.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.

10.00 цагт: Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид  гараанаас гарна.

10:15  цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан 5 000 метрийн  18-34 насны, 35-55 насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.

10.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 5 000 метрийн  12-18 насны, 55-аас  дээш насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.

11.00-16.30 цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.

 

Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт     5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

11.00-13.00 цагт     10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11.00-15.00 цагт     21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12.00-16.00 цагт     42195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа

 

Шагналын болон Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа

13.00- 14.00 цагт  Марафоны 5000 метрийн зайн 18-34 нас, 35-55 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй, эмэгтэй 32 гүйгчдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа

14.00-15.00 цагт Марафоны 5000 метрийн зайн 12-18 нас, 55-аас дээш  насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй эмэгтэй 32 гүйгчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15.00-15.30 цагт  Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа явагдана.

16.00-17.00 Улаанбаатар марафоны 42 км, 21 км, 10 км-ийг гүйлтийн 1-10 р байрт шалгарсан 60 гүйгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top