Бямба гаригт ”Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөрлөг” болно

2017 оны 05 сарын 18

"Улаанбаатар марафон-2017" олон улсын гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайд энэ сарын 20-нд болно. Автомашингүй өдрийн хүрээнд болж буй тус арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын газраас "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулах юм.

Энэ үеэр урлаг, спортын үзүүлэх тоглолт болох бөгөөд Монголын оюутны спортын их наадмаас медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулах, фитнесс, гимнастик, таеквондо, спорт хувцасны загвар үзүүлэх, бие бялдарын сорил авах гээд олон сонирхолтой арга хэмжээ болно. Мөн тэнд ирсэн иргэдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулах бөгөөд Монголын олимп, дэлхийн медальтнууд хүрэлцэн ирэх юм байна.

Эрхэм төрийн түшээд ээ... Биеийн тамир, спортыг эрүүл амьдралын хэв маяг, өдөр тутмын хэрэглээ болгох үйлсийг идэвхитэй дэмжин ажиллаж, "Улаанбаатар марафон-2017" олон улсын гүйлтийн тэмцээний үеэр болох "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөрлөг"-т идэвхитэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top