АНУ-ын Нью-Йорк хотод АНУ, Азийн Япон улсын шигшээ багийн хооронд нэгэн сонирхолтой халз барилдаан 2017.05.18-нд болсныг Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.
Нью-Йорк хотын Манхеттэн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Tаймс Сквэр” талбайд болсон уг халз барилдаанд АНУ-ын шигшээ багт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Жордан Барроуз, олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Хелен Марулис, Будапештийн дэлхийн аварга Логан Стейбер, Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Жеймс Грин тэргүүтэй шилдгүүд багтсан бол Наран улсаас ДАШТ-ний мөнгөн медальт, Сосүкэ Такатани тэргүүтэй залуучууд багтжээ.
Багууд эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн гурав, нийт 11 жинд халз барилдсан байна.
Энэхүү уулзалтад Америкчууд 10:1-ээр ялалт байгуулсан байна. Харин Япончуудын цорын ганц ялалтыг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн аварга Юүки Ири залуучуудын ДАШТ болон Пан Америкийн хошой аварга Викториа Энтониг 10:6-аар ялжээ.
Түүнчлэн “Рио-2016” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт,хүрэл медальт Италийн Франк Чамизо Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ний хошой аварга Жордан Оливертэй халз барилдаж 7:6-аар ялалт байгуулсан байна.
Барилдааны дүн
Эмэгтэйчүүдийн 48 кг:
Викториа Энтони (АНУ) - Юүки Ири (Япон) 6:10
58 кг: Хелен Марулис (АНУ) - Юзүрү Күмано (Япон) 7:4
69 кг: Тамира Менса - Мива Морикава (Япон) 5:1
Эрэгтэйчүүдийн 57 кг:
Энтони Рамос (АНУ) - Риня Накамүра (Япон) 12:0
61 кг: Логан Стейбер (АНУ) - Шинго Аримото (Япон) 11:0
65 кг: Зайн Ретерфорд (АНУ) - Дайчи Такатани (Япон) 8:2
70 кг: Жеймс Грин (АНУ) - Нобүёоши Такожима (Япон) 10:0
74 кг: Жордан Барроуз (АНУ) - Сосүкэ Такатани (Япон) 9:2
86 кг: Дэвид Тайлор (АНУ) - Такахиро Мүраяма (Япон) 1:19 цэвэр
97 кг: Кайл Снайдер (АНУ) - Коки Ямамото (Япон) 10:0
125 кг: Ник Гваздовски (АНУ) - Кацүтоши Каназава (Япон) 11:0
65 кг: Жордан Оливер (АНУ) - Франк Чамизо (Итали) 6:7
Д.Тамир
Сэтгэгдэл ( 1 )
BUDAANII HUUHDUUD BUDAA BOLJEE