Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөрийг ИТХ-ын хуралдаанаар батлуулж хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд өнөөдөр “Хөгжил бүтээх 18” өдөрлөг зохион байгуулж “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай”, “Ач санах”, “Багш”, “Эмч”, “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцууллаа. Хөтөлбөрийн нээлтийн үеэр ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажлын байранд холбон зуучлах, ХХҮХ-ээс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл хөтөлбөр, хүүгүй, барьцаагүй, итгэлцлийн үндсэн дээр олгох зээлийн мэдээллийг өглөө.
Мөн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилтоо танилцуулахын дашрамд 50 иргэнийг элэгний вирусын шинжилгээнд хамруулж, БОЭТ болон өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд бүх төрлийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийсэн юм. Түүнчлэн “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 13 баг орон сууцны хорооллын 5 байршил болон ерөнхий боловсролын 9 сургуулийн гадна биеийн тамирын талбай байгуулж чөлөөт цагийн талбайн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж эзэнжүүлэх ажил хийх болсоноо мэдээллээ. Хүний хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг боловсролын салбарт хэрэгжих “Багш” дэд хөтөлбөрийг танилцуулах үеэр Боловсрол, соёл, урлагийн газраас боловсролын гэрчилгээ, диплом зэргээ хаяж гээгдүүлсэн иргэдэд газар дээр нь шинээр олгох ажлыг зохион байгуулсан юм.
www.erdenet.mn
Сэтгэгдэл ( 0 )