“Улаанбаатар марафон-2017” тэмцээнд Баянзүрхчүүд идэвхтэй оролцлоо

2017 оны 05 сарын 22

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон-2017”  Олон Улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо.Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын алба хаагчид болон дүүргийн 28 хорооны 4000 гаруй хүн оролцов.

Түүнчлэн “Улаанбаатармарафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцсон 36 мянга гаруй хүнд зориулан дүүргийн Соёлын ордны дуу, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагын тоглолтоороо бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад, урлагийн тоглолтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Бөхийн өргөөний арын талбайд дүүргийн Соёлын ордон, Биеийн тамир, спорт хороотой хамтран зохион байгууллаа гэж Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top