Ховд аймгийн прокурорын газрын прокурор, ажилчид болон Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, ажилчид хамтран өнгөрөгч бямба гарагт "Эрүүл агаар, эрүүл бие" сэдэвт 1 өдрийн явган аялалд явжээ.
Прокурор, ажилтнуудын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны алжаал ядаргааг тайлах зорилгын хүрээнд зохион байгуулсанявган аялалыг Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын хөвөөнд амжилттай зохион байгуулсан байна.
Явган аялалыг зохион байгуулах болсон үндсэн шалтгаан ньУлсын Ерөнхий Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”,Ховд аймгийн прокурорын газрын 2 дугаар улирилд хийх ажлын төлөвлөгөө, Биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 2017оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуух ажил байжээ.
Тус арга хэмжээний үеэр элсний волейвол, танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг тус тус зохион байгуулсан бөгөөдХовд аймгийн прокурорын туслах ажилтан Л.Галбадрах ахлагчтай "Гурван оргил” баг түрүүлж, дэд байранд Т.Жавхлантөгс ахлагчтай "Гурван бүдүүн” баг орсон байна. Харин танин мэдэхүйн "АХА” тэмцээнд хяналтын прокурор А.Анхбаяр түрүүлж, нягтлан бодогч Д.Ганчимэг дэд байр шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )