М.Билгүүтэй Кызылээс хүрэл медаль хүртлээ

2017 оны 05 сарын 29

ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн “Төв Ази” тэмцээн боллоо. 39 дэх удаагийн уламжлалт тэмцээнд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тува улсын гавьяат тамирчин, улсын заан Дамирангийн Бумбаяраар ахлуулсан Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга, "Монголиа Опен" ОУТ-ий медальт Б.Нямдорж, Б.Сүхбат, М.Билгүтэй, Г.Чойгажид тэргүүтэй манай улсын 10 гаруй тамирчин хүч үзсэнээс 97 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, спортын мастер Мөнхжаргалын Билгүтэй хүрэл медаль хүртлээ. Монгол, Тувагаас гадна ОХУ-ын Красноярск, Кемерово, Хакас, Новосибирск, Буриадын нийт 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. 

 Тува улсаас 1983 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 1986 оны Европын аварга ЗХУ-ын гавьяат тамирчин Александр Доржу, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Лориса Ооржак, Европын гурван удаагийн аварга Опан Сат (Чингис хаан Эрдоган), “Атланта-1996” олимпийн наадамд оролцсон Чечен-оол Монгуш, “Рио-2016” олимпод хүч үзсэн Нурислам Санаев (Артас Санаа), цэргийн дэлхийн аварга Начын Куулар, оюутны дэлхийн аварга Хуреш-оол Дондук-Оол, Дэйв Шульц, Анри Делон, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий аварга Омак Сюрюн, Оросын аварга Аян-оол Ондар тэргүүтэй олон шилдэг бөхчүүд төрөн гарчээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
££££€(103.26.193.104) 2017 оны 05 сарын 29

iim yambii gazar yah gej ochij barilddag bn?!

0  |  0
Top