Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн боллоо. Үүнийг Батлан хамгаалахын сайд, Орхон аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээнд туссан ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлог юм.Уг тэмцээний зорилго нь “Хүүхдүүдэд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвсэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна” гэж Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь онцоллоо.
Тэмцээнд 8 эрэгтэй, 3 эмэгтэй сурагчнэг тасаг болж нийт 11 сургуулийн 12 тасаг Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цогцолбор дасгал, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр өрсөлдлөө. Үүнээс Жаргалант сумын тасаг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулав. Хоёрдугаар байранд “Наран” цогцолбор сургууль, гуравдугаар байранд “Орхон-Эмпати” сургууль шалгарлаа. Сүүлийн есөн жилийн турш зохион байгуулагдаагүй уг тэмцээн энэ жилээс сэргэж байна.
www.erdenet.mn
Сэтгэгдэл ( 1 )
yoyo, ene balai sotsializmaa bolij uz, tegeh uu