Жүдо бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж хүрэл медаль хүртлээ.
Б.Жанчивдорж нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч цолтой тамирчин юм.
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Хонг-Конгт зохион байгуулагдсан Жүдо бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )