ОХУ-ын АШТ-д Буриадын 12 эр зодоглоно

2017 оны 06 сарын 03

Чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд ОХУ-ын Назрань хотод болно. Назраний дэвжээнд Буриадын эрэгтэй 12 тамирчин зодоглохоор болжээ.

Манайхны эчнээ танил Балдан Цыжипов, Евгений Жербаев, Баир Цыренов, Арсалан Будажапов, Даша Шарастепанов, Алексей Боровицкий тэргүүтэй эрчүүд бүгд зодоглох нь. Харин “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон ОХУ-ын гурван удаагийн аварга Александр Богомоев хүнд бэртлийн улмаас энэ жилийн тэмцээнийг өнжинө.

Түүний хувьд ирэх намраас дэвжээндээ эргэн ирэх бодолтой байгаа юм. Буриадын эрэгтэй бөхчүүдээс өнгөрсөн жил Якутад болсон Оросын АШТ-д Александр Богомоев 57 кг-ын жинд алт, Балдан Цыжипов 125 кг-д хүрэл медаль хүртсэн.

ОХУ-ЫН АШТ-Д ЗОДОГЛОХ БУРИАДЫН БҮРЭЛДЭХҮҮН:

57 кг: Алдар Бальжинимаев, Андрей Гатаулин

61 кг: Баир Цыренов, Даша Шарастепанов, Эрдэм Будажанаев

65 кг: Булат Батоев, Алексей Боровицкий

70 кг: Евгений Жербаев

74 кг: Арсалан Будажапов

86 кг: Алексей Сабидаев

125 кг: Балдан Цыжипов, Цыбик Максаров

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top