Жилийн турш өдөр бүр марафонд гүйж, өвөрмөц амжилт тогтоожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Бельгийн тамирчин Стефаан Энгельс жилд 365 удаа марафонд гүйж Гиннессийн дээд эмжилтын номонд бичигдлээ. 49 настай бельги эр жилийн өмнөө өдөр бүр 42 км, 195 метр зайд гүйж эхэлсэн аж. Гүйх явцдаа тэрбээр долоон орныг дайран өнгөрсөн бөгөөд хамгийн сүүлийн гүйлтээ Испанийн Барселонад хийсэн байна. Дээд амжилтын эзэн “Би хэдийгээр өдөр болгон марафонд гүйж байсан ч хэцүү байсан гэж хэлэхгүй. Гүйх бол миний хувьд жирийн л ажил” хэмээн ярьжээ. Нэг удаагийн гүйлтэд дунджаар дөрвөн цагийг зарцуулж байсан түүний хамгийн дээд үзүүлэлт нь 2 цаг 56 минут гэнэ. Энэ төрөлд өмнөх дээд амжилтыг Акинори Кусуде гэгч 2009 онд 65 настайдаа 52 хохог дараалан марафонд гүйн тогтоож байжээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top